![]() |
Хаврын улирал эхэлсээр манай орны ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа. 4 дүгээр сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцлийг бий болгож байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу АЮУЛТАЙ түвшинд байна. Түймрийн аюултай үе гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлж байгаа юм.
Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?