![]() |
Монгол Улсын нялхсын эндэгдлийн 60 гаруй хувийг нярайн эндэгдэл эзэлж, түүний 70 гаруй хувийг нярайн эрт үеийн, 30 орчим хувийг нярайн хожуу үеийн эндэгдэл эзэлж байна. Нийт нярайн 4.6 хувь нь дутуу, бага жинтэй төрж нярайн эндэгдлийн 66.2 хувийг эзэлж байгаа тул дутуу төрөлтийг бууруулах, дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, амьдрах чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Нярай судлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи болох сурфактант эмчилгээг хэрэглэснээр улс орнууд бага жинтэй нярайн амьдрах чадварыг 90 хүртэл хувиар нэмэгдүүлж байна. Монгол улсад дутуу, бага жинтэй нярайн эндэгдлийн тэргүүлэх шалтгаан нь амьсгал хямралын хамшинж (48.1%) тул сурфактант эмчилгээг хэрэглэх шаардлагатай байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?