| |
1848 оны энэ өдөр Америкийн иргэн Ж. Куртис амны зугаа болгон анх бохь хийжээ.
1862 оны энэ оросын нэрт зохиолч Л.Толстой, С.Берстэй гэрлэсэн. тэд 17 жилийн турш 13 хүүхэд төрүүлсэн байна.
1908 оны энэ өдөр Канадын алдартай Альбертийн их сургууль нээгдэв. Эхний хичээл нь дунд сургуулийн байранд болжээ.
1912 оны энэ өдөр Дуугүй киноны найруулагч Мак Сеннетсийн анхны уран бүтээл болох "Хатуу журам” кино дэлгэцэнд гарав.
1913 оны энэ өдөр Францын нисгэгч Ролан Гаррос "Моран-сольнье” онгоцоор газар дундын тэнгисийг агаараар гаталсан анхны нисгэгч болов. Тэрээр 730 км замыг долоон цаг 53 минутад туулжээ.
1925 оны энэ өдөр ЗХУ-д цэргийн албыг заавал 2 жил хаах хууль гарчээ.
1932 оны энэ өдөр Хижаз, Нежд болон бусад дүүргүүдийг Саудын Аравийн вант улсад нэгтгэлээ.
1933 оны энэ өдөр Фашист Герман Франкфуртаас өмнө зүгт автобан барих нүсэр төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Зам барих ажлын нээлтийн эхний хүрз шороог Адольф Гитлер хутган хийсэн байна.
1949 оны энэ өдөр Америкийн ерөнхийлөгч Гарри Трумэн ЗХУ цөмийн зэвсэг туршсан хэмээн дэлхий даяар мэдэгдлээ.
1952 оны энэ өдөр Роки Марсиано дэлхийн хүнд жингийн боксын аварга болов.
1991 оны энэ өдөр Армен улс ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогнолоо зарлав.
1999 оны энэ өдөр Хятадад 9000 жилийн настай хөгжмийн зэмсэг олдсон тухай мэдээллэв.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1943 оны энэ өдөр Испанийн дуучин Хулио Иглесиас мэндэлжээ.
1949 оны энэ өдөр Америкийн рок хөгжимчин Брюс Спрингстин мэндэлжээ.
1988 оны энэ өдөр Аргентинийн теннисчин Хуан Мартин Дель Потро мэндэлжээ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?