| |
Монголын бурхан шашинтны Содномжамцолин хийдийн зорилго
Бурханы шашиныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах болон
Буяны далай дэлгэрүүлэгч төв ТББ-г өргөжүүлэн ажиллах бөгөөд
доорхи зорилтыг хэрэгжүүлэн ажиллана.
Үүнд:
Нэгдүгээрт Монгол улсын нийслэл
Улаанбаатар хотдоо Бурханы шашины уламжлалт дүр төрхийг дээд зэргээр
агуулсан,өнгө үзэмж сайтай,ур хийц үлэмж төгс гадаад дотоодын иргэдийн
нүдийг баясгасан хийд босгох:
Хоёрдугаарт: Бурханы шашинтан
лам хуврагуудыг уриалан өргөн цар хүрээтэй далайцтай хүмүүнлэгийн буяныг
ард түмэн буюу сүсэгтэн олондоо хүргэх:
Гуравдугаарт:Монгол ардын
уламжлалт соёл ёс заншил, тэр дундаа Буддын шашины түүх соёлыг түлхүү
судлан нийтэд таниулан сурталчилах зэрэг болно.
Шүтэж итгэдэг номлолын үзэл
санаа:
Гэлүгба буюу шарын ёсны урсгалыг нэвтрүүлэн Бурханы шашны
гол сургааль болох Богд зонхова ламын айлдсан Бодь мөрийн зэрэг буюу
(Гэгээрэлд хүрэх зам) номыг гол номлолоо болгон энэ ертөнц буюу
замбуутив ба там,диваажин юу болох, түүний мөн чанар хүн,мал адгуусын
энэ ба хойд нас,үйлийн үр ба түүний үр дагавар,буян,нүгэлийн ялгамжаа
зэргийг ойлгон таниулах:
Зохион байгуулах ажлын гол агуулга:
Хийд нь сүсэгтэн
олонд бурханы шашины номоор засал гүрэм айлтган,арга дом хийх,тэдэнд
сэтгэлийн дэм өгч хэрхэн зөв амьдрах хэвшлийг сургах уур хилэн, шунал
хүсэл,тачаал зэргийг хэрхэн боомилон амар амгаланг олох зам мөрийг
дадуулан сургах:
Сүсэгтэн олонд эх
дэлхий байгаль эх орноо хэрхэн хайрлах,газар усны лус,савдагыг номын
хүчээр аргадан амирлуулахын учир шалтгаан нь юу болохыг ойлгон таниулах,
хүмүүнлэгийн буяны үйлд идэвхийлэн оролцуулж энэрэн нигүүлсэх
сэтгэл,хүн хүнээ хайрлах хайрлуулахын сайн сайхныг мэдрүүлж ажиллана.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?