![]() |
ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч Дмитрий Коркин агсаны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн есдүгээр сарын 5-8-нд ОХУ-ын Саха хотод болно. Нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж буй 11 дэх удаагийн тэмцээний шагналын санг Якутын чөлөөт бөхийн холбоо нийт 180 мянган ам.доллар (алт 7000, мөнгө 5000, хүрэл 3000) болгож өсгөсөн. Энэ нь өдгөө болж буй чөлөөт бөхийн тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байгаа юм. Тиймээс дэлхийн шилдэг хүчтэнүүд Якутын дэвжээнд олноор зодоглохоор болоод байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?