![]() |
Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээний II шат үргэлжилж байгаа. Монгол, Япон, Хятад гурван улсын компанийн хамтарсан консорциум уг ордод хөрөнгө оруулах юм. Монголын Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг дээрх концорциумтай хөрөнгө оруулалт, концессын гэрээг хэрхэн байгуулах, ямар байдлаар хамтран ажиллах талаар ярилцаж байгаа юм. Гэвч Тавантолгойн хэлэлцээнд "Чалко”-той байгуулсан гэрээ асуудал үүсгэж мэдэхээр байгаа аж. "Чалко”-той байгуулсан гэрээний дагуу 350 сая ам.долларын өрийг төлөх учиртай.Одоогоор "Чалко”-той байгуулсан гэрээгээс 110 сая ам.долларын өр үлдээд байгаа юм. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлын хэсгийнхэн өрийн асуудлыг ч хэлэлцээний явцад ярилцаж буй, үүнийг шийдвэрлэнэ гэдгийг хэлж байсан. Гэрээний дагуу бол хөрөнгө оруулагчдад ашиггүй нөхцөл байдал үүсэж мэднэ. Иймд Монголын Засгийн газар, хөрөнгө оруулагчид харилцан ашигтай тийм хэлэлцээг хийнэ гэж ажлын хэсгийнхэн мэдэгдсээр байгаа юм.Тавантолгойн хэлэлцээг энэ сард багтаан шийдвэрлэх сонирхол талуудад бий.
залуу.ком
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?