![]() |
Улсын эмнэлгүүдээс хамгийн их ачаалалтай эмнэлэг бол яах аргагүй Хавдар судлалийн үндэсний төв юм.
Нөхцөл байдал ийм байхад тоног төхөөрөмж, хүний нөөц нэмэгдээгүйн зэрэгцэээ 1983 онд ашиглалтад оруулсан барилгыг өртгөсөн ч чанарын шаардлага хангахгүй байгаа зэрэг "зовлонтой” асуудлаа өчигдөр дэд сайд Л.Бямбасүрэнд эмнэлгийнхэн дахин танилцуулав. Хэдхэн хоногийн өмнө салбарын сайддаа танилцуулж зарим асуудлыг газар дээр шийдвэрлэж, цаашид яахаа ярилцсан юм.
Тус төвийн Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин "Өдөрт давхардсан тоогоор 133 хүн мэс засал хийлгэхээр хүлээж байна. Хуучин барилгын мэс заслын дөрвөн өрөөнд долоо хоногт 2590 хагалгаа хийдэг. Ачаалалаас шалтгаалж халдвар, хамгааллын дэглэм алдагдвал яах вэ. Өргөтгөлд элэг болон ходоод, нойр булчирхайн мэс засал хийх хоёр тасаг нээхээр төлөвлөсөн ч барилгын хаяавч цөмөрч, В хэсгийн дээврээс дусаал гоожин гадна, дотор хана усанд нэвчсэн байна” гэв.
Дэд сайд Л.Бямбасүрэн "ХСҮТ-д дахин шинэ барилга нэн даруй шаардлагатай байна. Үүнд хөрөнгө мөнгө хэрэгтэй. Засгийн газраас хөрөнгийг шийдлээ ч хугацаа шаардагдана. Харин ХСҮТ-ийн хажууд эмнэлгийн зориулалтай 12 давхар барилга баригдаж байна. Ирэх аравдугаар сард ашиглалтад оруулах юм. Үүнийг хавдрын эмнэлэг болгож болох эсэх асуудлыг ЭМС-д танилцуулна” гэлээ.
Тэгвэл ХСҮТ-ий барилгад шалгалт хийсэн МХЕГ-ын байцаагчид барилгын нөхцөл ямар байгаа талаар дүгнэлт гаргасан ч дүгнэлт нь эмнэлгийн даргын гарт очоогүй байгаа гэнэ. Эмнэлгийн барилгыг төлөвлөх, зураг төслийг нь боловсруулах мэргэжлийн хүн байхгүйг эмч нар хэлж байна. Хонгилын давхрын бохирын шугамын хэт доор суурилуулсан учраас ариун цэврийн өрөөг ашиглах боломжгүй болжээ.
О.Сайхан
Оллоо.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?