| |
Монголчууд бид таарснаа идэж, харснаа худалдаж авсаар байгаад өөрсдийн
эрүүл мэндээ онц ноцтойгоор хохироодог. Уг нь Үндэсний аюулгүй байдалд
хүнс гэдэг зүйл маш их холбоотой. Монгол ядуу, дээрээс нь үйлдвэрлэгч
биш хэрэглэгч учраас хүнсний аюулгүй байдал гэдэг нэн тэргүүнд тавигдах
ёстой чухал асуудал юм. Гэтэл бид сүүлийн арав гаруй жилийн турш
гадаадаас орж ирж буй импортын бараа бүтээгдэхүүнд хориг тавья гэж амаа
чилтэл ярьдаг ч ачир дээрээ арга хэмжээ авч байгаа нэгээхэн ч албан
тушаалтан байхгүй нь харамсалтай.Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

