| |
Модон тавилга ялангуяа гал тогооны тавилга тосон толботон бохирдсон байдаг. Тэгвэл ургамлын тосыг хүнсний содатай холиод сойз эсвэл даавуугаар бохирдсон хэсгийг нь цэвэрлэ.
Заримдаа хивсний толбо яаж ч цэвэрлэсэн арилахгүй байх тохиолдол гардаг. Тийм тохиолдолд толбо дээр цонх цэвэрлэгч шингэн цацаад дээр даавуу тавьж байгаад халуун индүүгээр индүүд. Арилаагүй дахин давтаарай
Усны хатуулгаас шалтгаалан усны тосгуур, цоргонд хатуу цагаан шохойлог чулуулаг тогтсон байдаг. Ийм тохиолдолд танд уксус хэрэг болно. Тосгуур цэвэрлэх бол уг шохойжсон хэсэгт бага зэрэг уксус асгаад, харин цорго цэвэрлэх бол цаасан салфетканд уксус шингээн шохойжсон хэсэгт байрлуулахад хангалттай. 20 минутын дараа л уг шохойжсон чулуулаг алга болно.
Хэт их химийн бодис цэвэрлэгээнд ашиглах нь тийм ч сайн зүйл биш. Харин боломжтой бол химийн биш арга ашиглах нь зүйтэй. Жишээ нь лемоныг голоор нь хуваагаад банны өрөөний цорго, хаалтыг цэвэрлэхэд гялалзаад л ирнэ.
Шүршүүрийн толгой өнгө алдсан харагдаж байна уу? Тэгвэл гялгар уутанд уксус хийгээд шүршүүрийнхээ толгойд углачих. Цагийн дараа шинэ юм шиг л гялалзана.
Индүүний ул бас л цэвэрхэн биш харагдаж байна уу? Индүүний тавцан дээрээ давс цацаад индүүгээ хамгийн халуун дээр нь мөн уур гаргах дээр нь тохируулаад давстай хэсгийг индүүдээрэй. Давс индүүний улыг чинь сайхан цэвэрлээд өгнө.
Бага хүүхэдтэй айлд Лего тоглоом элбэг байдаг. Цэвэрлэх тухайд бас л нэг нэгээр нь цэвэрлэнэ гэхэд хүндрэлтэй санагдаж байгаа бол бүгдийг нь уутанд хийж байгаад угаалгын машинд угаачих.
Шал, тавилга дээр хүүхдүүд зураг зурчих нь тийм ч ховор зүйл биш. Гэхдээ санаа зоволтгүй. Цагаан шүдний оо зураас дээр дусаагаад давуугаар арчихад арилчихна.
Шинэ аяга, таваг авчихсан чинь дээрх наалтыг нь салгахад асуудал гарсан уу? Тосгууртаа аяга, тавгаа хийгээд бүлээн ус дүүргэсний дараа толбо арилгагч угаалгын шингэн нэмнэ. 30 минутын дараа наалт нь өөрөө салаад ирнэ.
Хуучин модон эдлэл зурагдсан бол хаяхаасаа өмнө энэ аргыг туршаад үзээрэй. Хагас аяга уксусыг хагас аяга оливын тостой холиод давуунд түрхээд зурагдсан модон эдлэлээ зүлгэ. Шинэ юм шиг л болно.
Та нохой, муур тэжээдэг бол үсний зовлонг хамгийн сайн ойлгох байх. Буйдангаас үс цэвэрлэхэд ризенен бээлий танд туслана. Туршаад үзээрэй.
Тавилга дээр халуун зүйл тавьснаас болж цагаан толбо үүсдэг. Харин илүү их халуун бас чийг уг толбыг үгүй болгож чадна. Зузаан давуу чийглээд толбо дээр тавиад халуун индүүгээр 15 секунд дар.
эх сурвалж: https://www.facebook.com/ganbrosllc/posts/673477892761318
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?