| |
Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн даатгалаар зарим төрлийн үйлчилгээг үзүүлдэг боллоо. Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдийг сонгон шалгаруулжээ. Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдаг аж. Үүнээс магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцлээ. Энэ нь сонгон шалгаруулалтанд оролцсон нийт эрүүл мэндийн төвүүдийн 90 орчим хувь болж байна.
Эрүүл мэндийн төвүүдийг сонгохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний багц тус бүрээр шалгаруулсан бөгөөд аль багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараах 4 төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлэх юм.
Б.Учрал
http://www.shuud.mn/a/498662
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?