![]() |
Дэлхий даяар хүнсэнд арав гаруй шувууны өндгийг хэрэглэдэг юм байна. Тэднээс хамгийн их хэрэглэгддэг нь тахиа болон ятууны өндөг аж. Ятуу хамгийн их дархлаатай учраас өндөг нь хамгийн чанартай, ашигтай байдаг гэнэ.
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон өндөг бол нарийн хүнс. Ихэнх хүмүүс цагаан, бор өндөгний ялгааг мэддэггүйгээс гадна тэр бүр ач холбогдол өгдөггүй. Мөн цагаан, бор өндөгний аль нь сайн юм бол гэж эргэлзэх хүмүүс ч бий. Судлаачдын тайлбарласнаар цайвар залаатай цагаан тахианууд цагаан өнгийн өндөг гаргадаг бол бараан залаатай хүрэн өнгийн тахианууд бор өндөг гаргадаг гэнэ. Мөн заримдаа бор өндөг нь цагаанаасаа илүү үнэтэй байдаг. Тиймээс иргэд илүү үнэтэй нь тэжээл сайтай гэж ойлгох нь бий. Гэвч хүрэн тахиа том биетэй байдаг учраас өндөг нь том хэмжээтэй байдаг аж.
Харин цагаан, бор гэж өнгөөр ялгахаас илүүтэйгээр залуу тахиануудын өндөг зузаан, хатуу хальстай байдаг юм байна. Мөн тэр хэрээр хамгийн амт, тэжээл сайтай гэсэн үг аж.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?