| |
УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өнгөрсөн сард иргэдээс 491 өргөдөл ирүүлснээс 365 өргөдөл шийдвэрлэх шатандаа байгаа аж. Нийт өргөдлийн 17.7 хувь нь УИХ-ын, 73.3 хувь нь бусад байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудал гэнэ.
Мөн Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 248 иргэнээс өргөдөл ирүүлснийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэгт шилжлүүлжээ.
Дорнод аймагт үйл ажиллагаа явуулж буй "Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай холбоотой 200 гаруй өргөдөл ирүүлсэн аж. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу монгол хүмүүсээр гүйцэтгүүлэх боломжтой ажлыг хятад иргэдээр хийлгэж буй тухай иргэдийн өргөдөлд дурджээ. Тиймээс Өргөдлийн байнгын хорооноос ажлын хэсэг томилон ажиллуулахаар болжээ.
Мөн төрийн алба хаагчдыг үндэслэлгүйгээр халсан асуудалтай холбоотой Аудитын газар, Төрийн албаны зөвлөл болон Засгийн газарт албан бичиг явуулж буй. /викимон.мн/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?