| |
Хүн бүр хүүхдүүддээ чанартай, эрүүл, органик хүнс өгөхийг эрмэлздэг. Дэлгүүрийн лангуунд өрөөтэй байгаа ганган чамин хаяг шошготой бүтээгдэхүүнүүдээс ээжүүд ихэвчлэн Оросоос "Бимэкс Холдинг″-ийн оруулж ирдэг "Фруто НяНя”-г илүүтэй хэрэглэдэг. Нярай хүүхэд эмзэг мэдрэмтгий учир хаа хамаагүй чанаргүй бүтээгдэхүүнээс илүү "Фруто НяНя”-г чанартай гэж эцэг эхчүүд сонгодог байх. Гэтэл сүүлийн үед өнөөх чанартай гэж сонголтоо хийдэг эл бүтээгдэхүүн үнэнч хэрэглэгчдийнхээ итгэлийг алдсаар байгаа юм. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд л "фруто няня”-гийн жүүснээс сэжиг хүрэм муудсан нялцгай зүйл гарч ирж олон ээжүүдийн бухимдлыг төрүүлсэн. Тэгвэл саяхан нэгэн эмэгтэй хүүхэддээ тус бүтээгдэхүүний будааны кашыг зуурж өгсөн байна. Нэлээд олон хоног "фруто няня” будааны кашыг өгсөн бөгөөд өнөөх дотроос нь дотор арзайлгам хар хорхой гарч иржээ. Ингээд бусад ээжүүдэд сэрэмжүүлэг хүргэх зорилогоор цахим хуудаснаа постолжээ. Хүнсний бүтээгдэхүүн дотроос хамгийн эрүүл аюулгүй байдлыг дээд зэрэгт хангасан байх бүтээгдэхүүн бол нярай хүүхдийн хүнсний бүтээгдэхүүн. Гэтэл "Бимэкс Холдинг″-ийн оруулж ирдэг "Фруто НяНя” нэрийн бүтээгдэхүүнүүд сүүлийн үед эрүүл ахуйн шаардлага хангахгүйгээр зогсохгүй хүүхдийн эрүүл ахуйд заналхийлж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?