| |
Энэ сарын 10-ны өдөр "Оргил супермаркет”-аас худалдаж авсан "Бамбууш” компанийн "Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч мэргэжлийн хяналтын газраар шалгуулахыг хүсжээ.
Энэ дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийсэн байна.
Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Ямартаа ч "Бамбууш” ХХК энэ мэтчилэн үйлдвэрлэсэн болоод хүчинтэй хугацаан дээр ажиллаж бүтээгдэхүүнээ зардаг болов уу гэсэн эргэлзээ иргэдэд төрсөн. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллага компани ийм том алдаа дутагдал гаргах нь зүгээр нэг мартсан байх учиргүй алдаа юм гэж үзэх хүмүүс ч байгаа юм.
Түүнчлэн хүнсний хэрэглээг хангадаг иргэдийн олноор үйлчлүүдэг газар болох "Оргил” супермаркетад ч гэсэн хариуцлага тооцох учиртай. Бараа бүтээгдэхүүний он, сар, хүчинтэй хугацааг хянаж шалган зарах наад захын үүрэг байх ёстой. Гэтэл ачаад ирсэн бүтээгдэхүүнийг зүгээр л өрж тавиад зардаг нь эрүүл амьдрах иргэдийн эрхийг зөрчиж байна.
Ард иргэдэд анхааруулж хэлэхэд хүнсний бүтээгдэхүүн гэдэг өнөөдрийн бидний амьдралын хамгийн өргөн хэрэглээний зүйл байдаг. Тийм ч учраас иргэн та өөрийнхөө мөнгөөр өөртөө үхлийн хор авах гээгүй бол худалдаж авах гэж байгаа бүтээгдэхүүнийхээ сав баглаа, боодол, үйлдвэрлэсэн огноо, хүчинтэй хугацаа, хаяг шошго зэргийг сайтар шалгаж авч байгаарай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?