| |
Монгол залуучууд гадны зах зээл дээр гарч, эх орныхоо нэр хүндийг өргөж, бас ч гэж чамлахааргүй амжилт гаргаж байгаа. Жүжигчин Р.Анхням, Б.Амарсайхан нар Холливудын найруулагч нарын хараанд өртөж, чамгүй өндөр хөлстэй гэрээ хэлцэл хийж чадсан.
Тэгвэл загварын өмсөгч эрчүүдээс анх удаа гадны зах зээл дээр өөрийн гэсэн нэрээ гаргаж чадсан хүн бол загвар өмсөгч Б.Билгүтэй юм. Тэрбээр Бангкокийн их сургуулийг Компьютер график, мултимедиа мэргэжлээрээ төгссөн бөгөөд өдгөө Тайландад вэб дизайнер, мультимедиа чиглэлээр ажилладаг. Ажлынхаа хажуугаар загвар өмсдөг аж. Тэрээр өмнө нь Олон улсын шилдэг эрэгтэй загвар өмсөгч шалгаруулах "Manhunt international 2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, шилдгээр шалгарч байсан удаатай.
Мөн "Мерседес Бенз”-ийн загварын шоунд оролцож, "Shiseido”, "Zalora” брэндүүдийн модель болсон бол "FAME MANAGEMENT ASIA” номонд хүртэл бичигдээд амжсан тухай бид мэдээлсэн. Хамгийн сүүлд Тайландын гар утасны хамгийн том операторын нүүр царай болжээ. Гар утасны хамгийн том операторын нүүр царай болохдоо 60 гаруй эрэгтэй моделиос ганцаараа шалгарч "True” корпорацийн удахгүй худалдаанд гаргах Samsung Galaxy S5 гар утасны телевизийн рекламанд тогложээ.
Мөн Б.Билгүйтэй өнгөрсөн оны сүүлчээр Тайландын алдарт дуучин Намчагийн "Би чамайг нүцгэлмаар байна” дууны клипэнд тоглосон. Тэрхүү клипийг нь нэг өдрийн дотор 50 мянган хүн үзэж, Тайландад рекорд тогтоож байсан байдаг.
Тэгвэл загвар өмсөгч залуу маан Тайландад нэлээд алдартай Nest Nisachol гэх дуучны "Намайг зүгээр л орхи, би чамд хайргүй” хэмээх шинэхэн дууны клипэнд тогложээ. Дуучны хувьд хоёр жил завсарласны эцэст уран бүтээлдээ эргэн орсон бөгөөд ийнхүү шинэхэн дууных нь клипэнд монгол залуу тоглосон байна. Ийнхүү Тайландад ажиллаж амьдарч байгаа загвар өмсөгч Б.Билгүйтэй энэ жил тун ч завгүй байгаа гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?