![]() |
Засгийн газар Оюунтолгойн асуудлаар өчигдөр хаалттай хуралдсан байна. Тус хаалттай хуралдаанаар монгол улсын эрх ашигт халдсан, монголын талд ашиггүй шийдвэр гаргасан гэдгийг С.Ганбаатар мэдэгдсэн байна. Тэрээр баруун амйгуудад ажиллаж байгаа бөгөөд шөнийн 02:00 цагт Засгийн газар "Рио Тинто”-той "Эвлэрлийн гэрээ” гэх санамж бичиг байгуулж гарын үсэг зурахаар болжээ хэмээн мэдэгдэл хийсэн байна.
Тодруулбал, Оюутолгой компани, Монголын татварын албаны дундахь 30 сая долларын маргааныг хүчингүйд тооцохоор тохирсон бололтой. Монгол Улс бууж өгч байна гэсэн утга бүхий мэдэгдлийг хийсэн аж. Засгийн газар хуралдаад "Эвлэрлийн гэрээ”-нд гарын үсэг зурах эрхийг нь "Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Бямбасайханд олгожээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар баруун аймгууд дахь ажлаа хурдан дуусгаж яаралтай хотод ирж хэд хэдэн баримт дэлгэнэ хэмээн мэдэгдсэн байна. Монголыг тэжээх Оюутолгойг олон улсын 15 банкны барьцаанд тавиад алга болох боломжийг Рио Тинто-д олголоо гэжээ. Түүнчлэн "Том охиноо эргүүлж авъя” хөдөлгөөнийг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?