![]() |
Ийнхүү Тавантолгойн гэрээ хэлэлцээ хойшилсонтой холбоотойгоор хөрөнгө оруулагч тал болох "Шинхуа” компанийн төлөөлөгчид Хятад руу буцжээ. Ингэхдээ УИХ-ын даргыг хариуцлагагүй мэдэгдэл хийснийг тодотгоод, "Нааштай шийдэлд хүрвэл араас, Бээжинд очиж гэрээгээ үзэглээрэй” гэж хэлчихээд явсан сурагтай.
Харин Японы "Сүмитомо” корпорацын Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү Монгол Улсын сайд М.Энхсайхантай өчигдөр уулзах үеэрээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурахаар Улаанбаатар хотод ирсэн ч хойшлогдсон нь хүндээр тусч байгааг илэрхийлээд, хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаагаа уламжилсан байна.
Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлэлцээг батлахтай холбоотойгоор "Шинхуа”, "Сүмитомо” компанийн төлөөлөгчид болон тус улсын хэвлэл мэдээллийн ажилтнууд нийслэлд ирээд байсан юм байна.
С.Дөл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?