| |
Өмнөговь аймгийн Засаг дарга ажлаа хүлээн авснаас хойш өнөөдөр 100 дахь өдөр нь тохиож байна. Төрийн ажлыг ил тод нээлттэй хүртээмжтэй явуулахад онцгой анхааран ажиллаж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн хэмжээнд хийж бүтээсэн ажлуудаа иргэдэд тайлагнах "Нээлттэй өдөрлөг”-ийг Нутгийн удирдлагын ордонд эхлүүллээ.
Энэ өдөрт төрийн болон төсөвт байгууллагууд иргэд та бүхэнд хөнгөлөлттэй байдлаар үйлчилж байна. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр удаашралтай, шийдвэрлэгдэхгүй байсан асуудлыг шийдвэрлэснээ илэрхийллээ. Тухайлбал: 2011 онд газар өмчлөх өргөдөл өгсөн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байсан 500 гаруй иргэний өргөдлийг шийдвэрлэснийтөлөөлөл болгож 15 хүнд батламжийг гардуулан өглөө. Залуусын сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх эргээд эх нутагтаа ирж ажиллах нөхцөлийг бүрдүүлэхбодлогын хүрээнд 8 оюутанд сургалтын тэтгэлэг гардууллаа.
Дээр дурдсан олон онцлох үйл явдлаар түүчээлж "Засаг даргын-100 хоног” Нээлттэй өдөрлөг амжилттай үргэлжилж байна. Иргэн та төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос хүртэхийг хүсвэл Нутгийн удирдлагын ордонд болж буй Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирээрэй.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?