| |
11-р сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн засаг дарга 100 хоногт хйисэн ажлаа тайлагнах гэж байна. Энэ тайлангийн хүрээнд аймгийн Нутгийн удирдлагын ордонд нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах ба албан байгууллагууд дараах үйлчилгээг иргэд та бүхэнд хүргэнэ.
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТЭС:
1. Баримт бичгийн зөрчил арилгах /гээж үрэгдүүлсэн тохиолдолд захиргааны хариуцлагаас чөлөөлөх/
2. Хэвлэгдсэн баримт бичиг тараах
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР:
1. Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх
2. Бүтээгдэхүүний дээжийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулах
3. Чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС
1. Ажлын байрны захиалга авах
2. Ажлын байранд иргэдийг бүртгэх
3. Төсөл хөтөлбөрийн мэдээлэл хийх
4. Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалт хийх
5. Өрхийн амьжиргааны түвшингийн оноог иргэдийн хүсэлтээр мэдээлэх
6. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар мэдээлэл
7. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах иргэд, төрийн бус байгууллагад эрхийн бичиг гардуулах
8. Ахмадын сувиллын үйл ажиллагааг сурталчлах
9. Хүнсний талоны эрхийн бичиг гардуулах
10. Иргэдэд хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
1. Санал өргөдөл гомдол хүлээн авах
2. Хуулийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх
3. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг Нутгийн удирдлагын ордон, хүндэтгэлийн өргөөтэй танилцуулах
ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭС
1. Эрүүл мэндийн дэвтэр олгох, гэрчилгээ олгох
2. Групп тогтоохтой холбоотой хуулийн зөвлөгөө туслалцаа үзүүлэх
3. Сайн дурын шимтгэл хураан авч гэрээ байгуулах, батламж үнэгүй наах
4. Ажилласан жил нөхөн тооцох материалыг хүлээн авах
5. Ажил олгогчийн хоцорсон тайланг алданги тооцохгүйгээр хүлээн авах
БОЛОВСРОЛ, СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
1. Сургууль, цэцэрлэгт хамран сургах тойргоор бүртгэх
2. Сургууль, цэцэрлэгийн хамран сургах тойргийн мэдээлэл өгөх
3. Боловсролын үнэмлэх, гэрчилгээний нөхөн олголтын материал хүлээн авах
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
1. Биеийн найрлага тодорхойлох шинжилгээ авах, зөвлөгөө өгөх
2. Жирэмслэлтээс сэргийлэх аргын зөвлөгөө өгөх /эм өгөх/
3. Давс сахарын хэрэглээний зөвлөгөө
4. В, С гепатитын оношилгоо, эмчилгээний зөвлөгөө мэдээлэл
5. Витаминжуулалт хийх
6. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотор, мэдрэл, нүд, гэмтэл, хавдар, эхогийн нарийн мэргэжлийн эмч нар Өрхийн эмнэлэг хамтран хэвтрийн, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй 34 айлд иргэдэд гэрээр явж үзлэг хийх, биохимийн болон шээсний шинжилгээ хийх, асаргаа сувилахуйн тусламж үзүүлэх
ТАТВАРЫН ХЭЛТЭС
1. Бүх төрлийн татвар бэлнээр авах
2. Е-баримт цахим бүртгэлийг хийх
3. НӨАТ-ын шинэ хууль, бусад хууль тогтоомжийн сурталчилгаа
4. Улирлын тайлан, НӨАТ-ын тайлангийн хугацааг сунгах, захиргааны хариуцлагаас чөлөөлөх
ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР
1. Аймгийн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжийн хуулбар олгох
2. Газрын хянан баталгааны дүгнэлт үйлдэх
3. Кадастрын зураг бүртгэх
4. Газар өмчлөлийн лавлагаа гаргах
5. Хамтран өмчлөгч салгах хэлцэл хүлээн авах
6. Эзэмшил газрын барьцааны бүртгэл хийх
ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
1. Шинээр батлагдсан хуулийн танилцуулга мэдээлэл хийх
2. Гэр бүлд зөвлөгөө өгөх
3. Хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл хүлээн авах
4. Үлгэр жишээ 10 гэр бүлд гэр бүлийн нэвтрүүлэгт оролцох урилга олгох
5. Ажилгүй иргэдэд амьдрах ухааны сургалтад хамрагдах урилга гардуулах
6. Нэгдсэн зөвлөлийн хүүхдүүдийг Засаг даргатай уулзуулах
ЦАГДААГИЙН ГАЗАР
1. Гэмт хэрэг зөрчлийн талаарх иргэдийн гомдол мэдээллийг хүлээн авах
2. Түр саатуулах хашаанд удсан автомашин, мотоциколийг хөнгөлөлттэй үнээр эзэнд нь өгөх
3. Жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт зохион байгуулах, шалгалт авах
ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
1. Галын дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох
2. Иргэдэд сургалт сурталчилгаа явуулах
3. Аврах багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжөө танилцуулах үзүүлэх сургууль
БУСАД БАЙГУУЛЛАГУУД
1. Стандартчилал хэмжил зүйн хэлтэс усны болон цахилгаан тоолуур худалдааны жинг үнэ төлбөргүй баталгаажуулах
2. Сургууль, цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг ААН-үүд бүтээгдэхүүнээ сурталчлах
3. Музейг үнэ төлбөргүй үзүүлэх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?