| |
Монгол Улсын 3 сая гаруй хүн амын талаас илүү хувь нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байна. Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд гэж 15 эмнэлэг л байна. Гэтэл Нийслэлийн Засаг даргын мэдэлд байдаг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяанд байдаг өрхийн 130 орчим, томоохон эмнэлгүүд 30 шахам байна. Ингээд бодоход анхаарал тавих цаг хэдийн болсон баймаар. Энэ оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд 59 нярай улаанбурхан өвчнөөр эндсэний дийлэнх нь нийслэлд гарсан. Гэтэл энэ тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй өнгөрснийг та бүхэн санаж буй биз ээ.
Засгийн газрын 1111 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой ирсэн гомдлын мэдээнээс үзэхэд ихэнхийг нь өрхийн эмнэлгүүд, хотын амаржих газар, дүүргийн эмнэлгүүд эзэлж байдаг. Эдгээр эмнэлгүүд бүгд Хотын дарга таны мэдэлд байдаг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Харьяа эмнэлгүүд юм.
Тухайлбал,
№1609084045 СБД-ийн 15-р хорооны Өрхийн эмнэлэгт ажлаа мэдэхгүй ажилчид ажиллаж байна. Нэг өрхийн эмнэлэгт ажлаа мэддэг нэг хүн ажиллуулж өгнө үү.
№1609085684 Эрүүл мэндий зөвлөгөө авахаар 1900-1908 тусгай дугаарт удаа дараа залгасан боловч утсаа авахгүй байна. Маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авч иргэнд мэдэгдэнэ үү.
№1609085272 СХД-ийн 15-р хороо Өрхийн эмнэлгийн эмч нар иргэнтэй зүй бусаар харьцаж байна. Маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авч өгнө үү.
№1609075557 3-р төрөх эмнэлэгт 2016.07.06-ний 23 цагт жирэмсэн эмэгтэй яаралтай үзүүлэх гэтэл жижүүр эмч болон эхоны эмч нар өвчтөнтэй зүй бусаар харьцаж байна. Маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авч өгнө үү.
№1609075656 БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн Шүдний тасгийн шинэ эмчид гомдолтой байна. Иргэнтэй зүй бусаар харьцаж байгаа тул арга хэмжээ авч өгнө үү.
№1609063529 СБД-ийн 2-р амбулаторийн эмэгтэйчүүдийн эмч Ганчимэг жирэмсэн эх үзэхгүй хөөж явуулсан байна. Өрхийн эмнэлгээс амбулаторийн эмчид үзүүл гэж явуулсан байхад надад хамаагүй гээд үзэлгүй буцаасанд маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авна уу.
№1609063529 СБД-ийн 2-р амбулаторийн эмэгтэйчүүдийн эмч Ганчимэг жирэмсэн эх үзэхгүй хөөж явуулсан байна. Өрхийн эмнэлгээс амбулаторийн эмчид үзүүл гэж явуулсан байхад надад хамаагүй гээд үзэлгүй буцаасанд маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авна уу.
№1609069186 СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн шүдний эмчид үзүүлэхээр цаг авах гээд чадахгүй 3 хоног явж байна. Чанарын албанд хандах гэтэл өрөөндөө байхгүй түгжээтэй байна. Маш их гомдолтой байгаа тул арга хэмжээ авч хариуцлага тооцно уу.
№1609057115 Нэгдүгээр төрөх эмнэлэгт үзүүлэх гээд иргэний үнэмлэхний хуулбар байхад ТҮЦ машины лавлагаа авчир гэх юм. Энэ ямар учиртай юм бэ? гэх иргэдээс ирсэн гомдол ар араасаа хөвөрч байна.
Тэгэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд та өөрийн удирдлаганд байдаг эмнэлэгүүдэд анхаарлаа хандуулах цаг нэгэнт ирсэн гэдгийг анхаарах нь зүйтэй.
Д.Гантөмөр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?