| |
Эмзүйчийн туслагч нь эм найруулагч байж, эмзүйч үйлчлүүлэгчидэд зөвлөгөө өгөх үүрэгтэй. Гэтэл манайд зарим эм найруулагчид нь эмзүйч хийгээд байгаа нь эмийн зохисгүй хэрэглээг дэлгэрүүлэх бас нэгэн үндэслэл болж байна. Өнөөдөр манай улсад 4000 шахам эмзүйчид байдаг бөгөөд тэд бие биенээ сайн таньдаг, нийтлэг хүслийн төлөө амьдарч, адилхан ашиг сонирхолын зөрчилтэй хуулийн этгээдүүд учраас Монгол улсын их хурлаас гаргасан хууль тогтоомжийн зарим заалтыг хэрэгжүүлэхэд нь саад учирдаг.
Мэдээж эм гэдэг онцгой бүтээгдэхүүн төрийн хяналт, оролцоо өндөр байх ёстой. Гэтэл энэ олон мянган хувийн эмнэлэг, эмийн санг Нийслэлд бүртгэлжүүлж, ямар түвшинд ажиллаж байгааг, хянаж буй Нийслэлийн эрүүл мэндийн газар гэж байгууллага юу хийгээд суугаад байна вэ. Хувийн эмийн сан байршил нь хэт чихэлдсэн, өөр хоорондоо зэргэлдээ оршиж, эмийн сан бүрийн худалдаалж буй эм, тарианы үнэ бүр нь өөр хоорондоо ялгаатай, эм зарж борлуулж байгаа эмийн санч нь үйлчлүүлж буй хүнд зовиураа товч хэлэхэд л энэ эмийг аваад уучих, энэ тариаг аваад тарьчих гэж хэлэх нь хээв нэг болсон нь эмийн зохисгүй хэрэглээ гаарч хүмүүс дураараа өөртөө антибиотик, дусал тариа хийж байгаагаас үүдэлтэй халдварт өвчнүүд буурахгүй байгаа. Элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлсэн улс болчихоод байгаа нь ч эм тариаг хэн дуртай нь зарж, авч хэрэгжлэж байгаатай холбоотойг аль хэдийн тогтоосон хэрнээ зарим төрийн байгууллагын ажлаа сул хийж байгаатай холбоотой. Нөгөө талаар өвчнийг архагшуулахад хүрч байна. Үүний хажуугаар эрсдэл дагуулж, замбараагүй болчихоод байгаа үйлчилгээ бол хувийн эмнэлгүүд.
Манай улс эмнэлгийн орны тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа хэрнээ хүмүүс эмнэлэгт хэвтэж чадахгүй бухимддаг. Үүний учир нь хувийн эмнэлгүүд өндөр үнэ нэхдэг, улсын эмнэлгүүд нь үнэгүй болохоор хүмүүс эмчид үзүүлж, эмчилгээ хийлгээд авах юмсан гэж бодоод байгаагаас болж буй хэрэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага онцолж байгаагаар манай улс эмч, эмнэлгийн орны тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэнэ лээ.
Хувийн эмнэлгүүдээр ороход ор нь хоосон байгаа хэрнээ түрээсээ төлж оршин тогтноод байгаа нь хачирхалтай. Үүний хариулт нь тун энгийн. Эрүүл мэндийн даатгалаас ортой хувийн эмнэлгүүд мөнгө авч дөнгөж байгаатай холбоотой байж мэдэх юм.
Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар Эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа нилээд олон эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа нь аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөл олгох комиссын ажил хангалтгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахгүй байна гэх албан шаардлагыг хүргүүлж байсан ч хэрэгжилт хангалтгүй байгааг харуулж байгаа билээ.
Энэ нь эмнэлэгт нэг удаа хэрэглэх багаж, материалыг давтан хэрэглэдэг, эрүүл ахуйн шаардлага хангахгүй өрөөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байгаа нь халдвар хамгааллын дэглэмийг ноцтой зөрчин, эмнэлгээс шалтгаалах халдвар гарах нөхцөлийг бүрдүүлж, элэгний өвчлөлд хүргэж байгаа С Вирусын тархалтыг өндөр хэмжээнд байлгахад нөлөөлж байна.
Нийслэл хотод олон зуун хувийн эмнэлэг, эмийн сангууд байх шаардлага байна уу бодоод үзээч эмийн зохисгүй хэрэглээ яаж буурах билээ, эмч нар нь улсын эмнэлэгт ажлаад хувийн эмнэлэгтээ хүмүүсээ зөөж аваачдаг энэ тогтолцоог яаж халах вэ. Эмнэлгээс шалтгаалах халдвар аюул тарьж байна. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл өгөх чиглэлийг хязгаарласан сайдын тушаал гараад байхад одоогоор хэдэн зуун хувийн эмнэлэг, эмийн санд зөвшөөрөл олгосон нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгааг эх сурвалжууд нотлоод байна. Энэ олон зуун хувийн эмнэлэг сүүлийн 1 жил дотор яаж тусгай зөвшөөрлөө авсан нь ил тод биш, утсаар хоорондоо ярьж авалцдаг юм билээ.
Нийслэлд хувийн эмнэлэг, эмийн сангийн тусгай зөвшөөрөл далд бизнес болоод удаж байгааг хотын дарга С.Батболд мэдэж байгаа боловуу. Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн эрүүл мэндийн салбарын бодлогын алдааг засахгүй бол борооны дараах мөөг шиг олширч байгаа хувийн эмнэлэг, эмийн сангийн асуудал Монгол улсад аюулын харанга дэлдэж мэдэхээр болоод байгаа бодох цаг ирлээ.
Саруул сэтгэц төрийн бус байгууллага Эмч Д. Гантөмөр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?