![]() |
Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани 3-ны өдөр телевизээр үг хэлэхдээ,
Ираны цөмийн асуудлаарх 6 орон, Европын холбоо Ираны цөмийн асуудлаар
хамтын мэдэгдэл тохиролцсон явдалд баяр хүргэж, Иран цөмийн асуудлаар
өгсөн амлалтаа журамлан сахина гэж илэрхийлэв.
"Бусад тал цөмийн хэлэлцээний тохиролцоог дагаж мөрдсөн нөхцөлд Иран ч тохиролцоо болон хүлээсэн үүргээ мөрдөж биелүүлнэ" гэж Рухани тэмдэглэжээ.
Иж бүрэн хэлэлцээр тохиролцсоны дараа, Иранд тавьж буй хориг арга
хэмжээг даруй цуцлах хэрэгтэй бөгөөд Иран өөрийн нутаг дээрээ уран
баяжуулах ажиллагаагаа үргэлжлүүлж, цөмийн технологио хадгалах ёстой.
Энэ нь Ираны цөмийн ажиллагаа энхийн зориулалттай, бусад улс оронд
заналхийлэл болохгүй гэдгийг харуулах юм гэж Рухани мөн илэрхийлсэн
байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?