| |
Энэ үеэр "Батлан хамгаалах салбар бол маш чухал салбар. Эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолтой салшгүй холбоотой энэ салбарыг Үндсэн чиглэлийн яамаар баталгаажуулан хуульчиллаа. Ц.Цолмон даргын хувьд энэ салбарыг маш сайн удирдаж ажилласан. Хууль эрх зүйн шинэчлэлээс эхлээд эгэл жирийн байлдагчаа бодсон олон чухал ажлыг хийснийг онцлох ёстой. Цаашдаа энэ салбарыг удирдах ажиллах Б.Бат-Эрдэнэ танд амжилт хүсье" гэлээ.
Үүний дараа Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд асан Ц.Цолмонтой албан уулзалт хийлээ. Мөн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалах яамны газар, хэлтсийн удирдлагууд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нартай уулзаж, Батлан хамгаалах яамны танилцуулга сонсч цаашид авах хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.
eagle.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?