| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттияг хүлээн авч уулзлаа.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлж, тавтай морилохыг хүслээ. Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттиягийн энэхүү айлчлал хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд томоохон түлхэц болно гэж найдаж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлэв. Тэрбээр Монгол, Катар хоёр улс 1998 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төрийн найрсаг сайн харилцаа хөгжүүлж байгаа бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?