| |
Батлан хамгаалах яам нь үйл ажиллагаагаа ил тод, иргэдэд нээлттэй явуулж байна. Үүний нэг нь иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, хариу өгч байгаа явдал юм. 2016 оны нэгдүгээр улирлын байдлаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт 193 өргөдөл, гомдол бичгээр ирсэн байна. Үүний 29 нь Батлан хамгаалахын сайдад, 63 нь Төрийн нарийн бичгийн даргад, 31 нь Төрийн захиргааны удирдлагын газарт, 6 нь бусад газар хэлтэс, Зэвсэгт хүчний Жанжин штаб-ын дарга, нэгжүүдэд 64 нь хаяглагдан иржээ.
Эдгээр өргөдөл, гомдлыг ангилахад 173 нь өргөдөл, 10 нь гомдол, 10 нь санал, хүсэлт байв. Хувийн эрэлт хэрэгцээгээ хангуулахтай холбогдсон өргөдөл хүсэлт, асуулт лавлагааны шинжтэй 101 өргөдлийг яамны газар, хэлтэс, ЗХЖШ өөрийн эрх хэмжээнд зохих шийдвэр гаргаж хариу өгсөн бол 25 өргөдлийг нь хууль тогтоомжийн дагуу шийдэх харьяаллаар нь холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлсэн байна. Шинэчлэлийн Засгийн газрын санал, хүсэлт хүлээн авах "11-11” төвөөс хуваарилан ирүүлсэн асуудлуудын ихэнх нь асуулт, тодруулгын шинжтэй зүйл байсан бөгөөд эдгээрийн 7 нь санал хүсэлт, 7 нь гомдол, 1 нь шүүмжлэлийн чанартай нийт 15 санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл ирсэн байна.
Өргөдөл, хүсэлтүүдэд тавигдсан асуудлын дийлэнх нь гэр, орон сууц олгуулах, хувьчлуулах, дайн-байлдаанд оролцсон ахмад дайчинд тооцож, үнэмлэх олгуулах, ахмад дайчдад үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээ, тэтгэмж болон орон сууцны дэмжлэгт хамруулахтай холбогдсон асуудал, тэтгэмж тусламж, нөхөн төлбөр олгуулах болон бусад дэмжлэг туслалцаа хүссэн, төрөл бүрийн сургууль, дамжаанд суралцах тухай байжээ.
Эх сурвалж. БХЯ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?