| |
"Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Батлан хамгаалахын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Ажлын хэсгийг Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар ахалж байна. Ажлын хэсгийнхэнтэй БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан уулзаж ойг тэмдэглэн өнгөрүүлэх зарим арга хэмжээний талаар үүрэг өгсөн юм. Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний 95 жилийн ой тохиож байгаараа онцлог бөгөөд энэ өдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоос эхлээд олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын талархалын хэсэгчилсэн тоглолтыг Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудын дунд спортын цогцолбор тэмцээнийг зохион байгуулах, Эх орны цэрэг яруу найргийн наадам зохион байгуулах Монгол Цэргийн музейд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын нэрэмжит үзэсгэлэн дэлгэх зэрэг олон арга хэмжээ зохиох юм байна. Их эзэн Чингис хааны үеэс Монгол төрийн өлмий болсон "Монгол цэрэг” туурга тусгаар эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцэж ирсэн дайчин уламжлалаар шинэ цагийн Зэвсэгт хүчин хөгжсөөр байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?