| |
Монгол Улсын иргэн та Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг хуулийн дагуу эзэмших эрхтэй болоод зургаан жил болжээ. Таны 1072 хувьцаа өнөөдөр дэлхийн зах зээлд хэд орчмоор "үнэлэгдэж” байгааг та мэдэх үү. Тавантолгойн орд маань 6,5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэдгийг дэлхийн томоохон шинжээчид албан ёсоор батлаад буй. Үүний 4,6 тэрбум тонн нь эрчим хүчний нүүрс. 1,8 тэрбум тонн нь коксжих нүүрс. Эрчим хүчний нүүрст тонн нь 15 ам.доллараар үнэлэгдэж байгаа учраас 4,6 тэрбум тонн нөөц нь 69 тэрбум доллар болно гэсэн үг. Харин коксжих нүүрс нь тонн нь 50 ам.доллараар үнэлэгдэж, 1,8 тэрбум тонн нь 90 орчим тэрбум ам.доллар болж буй юм. Эдгээр мөнгөн дүнг нийлүүлээд төгрөгт шилжүүлбэл өнөөдөр 318 их наяд төгрөг болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?