| |
Салбарын 2026 оны төсвийн төсөл, тулгамдаж буй асуудлаа сэтгүүлчдэд танилцуулж, хэвлэл мэдээллийн салбарт хүүхдийн эрхийг хангах чиглэлээр хэлэлцлээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, 2026 оны төсвийн төслийг танилцуулах, олон нийтэд үнэн бодит, мэдээллийг нээлттэй хүргэх хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Манай салбарт улсын хэмжээнд 1,844 хүн ажилладаг бөгөөд үүнээс 800 гаруй нь сум, хороо бүрд ажиллаж буй хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан байна.
Монгол Улсад хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчныг шинэчилж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах зорилт дэвшүүлсэн ч ҮР ДҮН хангалтгүй байгаа.
Тодруулбал, Хүүхдийн тусламжийн 108 утсанд энэ оны 10 сарын байдлаар 67,769 дуудлага мэдээлэл ирснээс 14,785 хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 70.1 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, 35 мянган хүүхэд гэртээ бэртэж, гэмтэж, 3,269 хүүхэд гэмт хэрэгт холбогдож, 2,936 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон нь эцэг эхчүүдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, зайлшгүй хэрэгцээ шаардлагатайг харуулж байна.
Гэтэл 2025 онд Монгол Улсын 1,2 сая гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулахаар батлагдсан 1,0 тэрбум төгрөгийг төсвийн тодотголоор 144.7 сая төгрөг болгож, 876.8 саяар бууруулснаар нэг өрхөд 143 төгрөг ногдож байна.
2026 оны төсвийн төслөөр гэр бүлийн хөгжилд 122.8 сая төгрөг төсөвлөж 1 өрхөд 123 төгрөг ногдох болж, 8.5 дахин бууруулсан.
ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ эхэлнэ. Хүнээ хөгжүүлнэ гэдэг ГЭР БҮЛИЙГ соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх гэсэн үг.
Иргэдэд гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, нийгмийн үйлчилгээгээ сайжруулж, сэтгэлзүйн цогц үйлчилгээ үзүүлж, бие даан суралцах, хөгжих боломжоор нь хангах хэрэгтэй байна гэдгийг ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан илтгэлдээ онцоллоо.
Цаашид бид хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг аймаг, суманд хэрэгжүүлж, эрсдэлт нөхцөл дэх гэр бүлийн илрүүлэх,
Гэр бүлийн боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг эрчимжүүлж,
Залуучуудад гэр бүлийн болон ёс суртахууны боловсролыг түгээн дэлгэрүүлэх,
”Чанартай амьдрал-гэр бүлийн гишүүдийн оролцоо" хөтөлбөрийг хэрэгжүүлж, зорилтот өрхийн гишүүдийг дэмжих, хөдөлмөрт зуучлах хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүүхэдтэй холбоотой гэмт хэрэгт хувийн, мэдээллийг дурдахгүй байх, гэмт хэргийн процессийг нэг бүрчлэн дурдсан мэдээлэл цацахгүй байх, хүүхдээс ярилцлага авахдаа эцэг эхийн зөвшөөрлийг заавал авах зэрэг МЭРГЭЖЛИЙН ЧИГ ҮҮРГИЙГ РЕДАКЦДАА ХЭРЭГЖҮҮЛЖ, шинэ залуу үеийн сэтгүүлчдээ зөв чиглүүлж байхыг онцгойлон, чин сэтгэлээсээ хүслээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

