| |
Голын голдиролд баригдсан S.Оutlet дэлгүүрийн барилгыг буулгах ажил үргэлжилж байгааг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэв.
Тэрбээр "40 тоннын 14 ширхэг чингэлэг чөлөөлөхөөс 14-ийг, 10×24 харьцаатай барааны агуулахыг чөлөөлөөд байна. Өнөөдөр 10×10, 8×6 хэмжээтэй хоёр ширхэг сэндвичин байшин буулгана" хэмээн цахим хаягтаа бичжээ.
S.Оutlet дэлгүүрийн барилгыг энэ сарын 5-наас буулгаж эхэлсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?