![]() |
УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох тухайд санал авах гэж байгаа бол ахмадууд зөвшөөрөхгүй. 76 гишүүн байхдаа 40 их наядыг идчихэж байгаа юм чинь 152 болбол 80 их наядыг иднэ гэсэн үг. Энэ хэрээр ард түмэн ядуурч, монгол Улс дэлхийн шившиг болно. Тиймээс Монгол Улсаа дэлхийн шившиг болохыг иргэн хүний хувьд хүсэхгүй байна. Энэ бол Дарханы ахмадуудын үг шүү...” хэмээн нэгэн иргэн өөрсдийн сонгосон гишүүдийнхээ нэрийг дуудаж байгаад тийнхүү хэлж байв.
Энэ бол дарханчуудын үг гэж байгаа ч үнэн хэрэгтээ бол Монголын нийт 21 аймаг, 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт амьдарч буй ахмадуудын үг гэж ойлгогдож байна. Учир нь өнөөдөр нийт ахмадуудын 70 орчим хувь нь 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Тэд өнөөдөр мах, эмний үнийн дороос өндийхгүй байгаа нь гашуун үнэн.
Тиймээс л ахмадууд 30-40 жил НДШ төлсөн тэр мөнгөнөөсөө тэтгэврээ нэмүүлье гээд байгаа хэрэг.
https://erennews.mn/article/60092Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?