![]() |
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Соёмбо цогцолбор” орчимд өчигдөр 23 цагийн үед зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын "Старикс” ачааны автомашин эвдэрч, замын хажууд зогсож байхад нь "Соёмбо цогцолбор”-оос Мөрөн сум руу явж байсан иргэн А суудлын автомашинаараа араас нь мөргөжээ. Уг ослын улмаас А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?