logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ШӨХТГ банкуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авдаг байсныг хууль зөрчсөн гэж үзэн торгосон байдаг ч шүүх улсын байцаагчийн актыг хүчингүй болгов

Бичсэн:zulaa
2023/04/13/, 13:41
Tweet

ШӨХТГ банкуудыг ипотекийн зээл олгохдоо шимтгэл авдаг байсныг хууль зөрчсөн гэж үзэн торгосон байдаг ч шүүх улсын байцаагчийн актыг хүчингүй болгов

 

АРИЛЖААНЫ БАНКНУУДЫН ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХДЭЭ АВАХ ШИМТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2023.04.10-ны өдрийн 128/ШШ2023/0346

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

2023.04.11 Шийдвэрийн тойм-7

           Тоймын агуулга: Арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь "аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш гэж шүүх үзлээ.

         Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар удирдамжийн дагуу арилжааны банкнуудад зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж улмаар нэр бүхий 9 банканд холбогдуулан "арилжааны банкнууд нь иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, "хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн 2 зөрчилд зөрчлийн хэрэг нээж шалгаад 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх зөрчилд 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, "орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг даалгаж” зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.

        Нэр бүхий 9 арилжааны банк дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч тус шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүх гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, улсын байцаагчийн шийтгэлийн хуудсууд болон зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгавруудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

     Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкнуудад Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, улмаар зөрчлийн хэрэг нээж шалгасан нь хуулиар олгосон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд буюу харьяалал зөрчөөгүй, мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй гэж шүүх үзсэн.

        Харин арилжааны банкнуудын ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь "аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” хэмээн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар шийтгэл оногдуулж шийдвэрлэснийг шүүх хянан хэлэлцээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар "хуулийн дээрх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, "тухайн зөрчлийг тогтоогоогүй, тогтоох ажиллагаа хийгээгүй”, нөгөөтээгүүр хуулиар, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ. Тодруулбал,

    1. Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь "аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь заалтаар хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд шийтгэлийн хуудаст зөрчил гэж үзсэн "хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үйлдлийг дангаар салгаж хэрэглэх боломжгүй, хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн байх шаардлагатайг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д томьёолсон байна.

     2. Улсын байцаагч зөрчлийн хэрэг нээж шалгасан ч зөрчил гэж үзсэн үйлдлийг нотлон тогтоох Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон зохих ажиллагааг хийгээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасан зөрчил тогтоогдоогүй.

     3. Хууль болон захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрсөн үйл ажиллагааг хууль бус худалдааны арга гэж үзэхгүй. Гэрээнд тусгасан шимтгэлийг харилцагчаар төлүүлэхийг, өөрийн үйлчилгээндээ шимтгэл тогтоож авахыг арилжааны банканд хуулиар зөвшөөрсөн, түүнчлэн шимтгэлийг үндэслэлтэй тогтоосон эсэхэд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар, энэхүү хяналт тавих чиг үүргийн хүрээнд Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо шимтгэлийн хувь хэмжээг бууруулахыг банканд санал болгохоор, саналыг хүлээж аваагүй тохиолдолд тухайн шимтгэл тогтоосон шийдвэрийг нь хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр[1] хуульчилж, банк нь санхүүгийн үйлчилгээнийхээ зардлаа санхүүжүүлэх зорилгоор өөрөө тогтоосон хувь хэмжээгээр харилцагчаар шимтгэл төлүүлж болохоор, ипотекийн зээлийн дүнгийн 1 хувиас хэтрүүлэхгүйгээр тодорхой зардал шингээсэн хэмжээгээр шимтгэлийг зээлдэгчээр төлүүлж болохоор[2] Монгол банк журамлажээ.

      Дээрх үндэслэлээр шүүх "арилжааны банкнууд ипотекийн зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ авах шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн 1 хувиар тогтоон авч буй үйлдлийг Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь "аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа” биш” гэж үзэж нэр бүхий 9 банканд торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

[1] Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6, 6.7 дахь хэсэг

[2] Монголбанкны ерөнхийлөгчийн 2008 оны 446 дугаар тушаалаар баталсан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын 9.1, 2018 оны А-203 дугаар тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.17

Санамж:
Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

                              Тойм бэлтгэсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна

Төстэй мэдээллүүд

Сүү ХК-д торгуулийн арга хэмжээ авлаа

Сүү ХК-д торгуулийн арга хэмжээ авлаа

2020/11/12, 11:12
ШӨХТГ: Зохиомол хомсдол үүсгэж, бүтээгдэхүүний үнэ нэмсэн тохиолдолд 20 хүртэлх сая төгрөгөөр торгоно

ШӨХТГ: Зохиомол хомсдол үүсгэж, бүтээгдэхүүний үнэ нэмсэн тохиолдолд 20 хүртэлх сая

2020/11/11, 11:42
“ХААН БАНК”-нд оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг 3 шатны шүүх хэвээр үлдээжээ

“ХААН БАНК”-нд оногдуулсан 493 сая төгрөгийн торгуулийг 3 шатны шүүх хэвээр үлдээжээ

2020/02/21, 15:50
“Сод монгол

“Сод монгол" ХХК иргэдийг хохироосныг шүүх тогтоолоо

2019/04/19, 16:09

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

406 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

624 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

621 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

727 | 0 | 2025/05/06, 15:44
gallery image

10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

745 | 0 | 2025/05/06, 09:08
gallery image

"Хэвлэлийн эрх чөлөөгийн өнөөгийн байдал ба Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь боломж ба сорилт"

1194 | 0 | 2025/05/03, 10:21
gallery image

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

1294 | 0 | 2025/05/02, 15:14
gallery image

96-р сургууль дээрх вакцинжуулалтын маргаан: Их эмч Мэндсайхан үйл явцыг тайлбарлав

1258 | 0 | 2025/05/02, 14:37
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

1397 | 0 | 2025/05/01, 14:52
gallery image

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ

1563 | 0 | 2025/04/30, 10:20
gallery image

Боомтын сайд Б.Тулга боож хаасаар тээвэрчид туйлдаж гүйцлээ

1406 | 0 | 2025/04/29, 13:06
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

1158 | 0 | 2025/04/29, 11:12
gallery image

Гадаад руу явж суралцахад тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэл сурах юм

1291 | 0 | 2025/04/28, 09:41
gallery image

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

1163 | 0 | 2025/04/28, 09:17
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

1422 | 0 | 2025/04/26, 13:27
gallery image

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

1125 | 0 | 2025/04/25, 13:24
gallery image

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

1132 | 0 | 2025/04/24, 16:24
gallery image

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

1187 | 0 | 2025/04/24, 08:58
gallery image

Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

1125 | 0 | 2025/04/23, 17:19
gallery image

Хятад Монголын залуучуудын уулзалт болов

964 | 0 | 2025/04/23, 17:16
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ

1506 | 0 | 2025/04/18, 18:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

1456 | 0 | 2025/04/18, 12:06
gallery image

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

1458 | 0 | 2025/04/17, 15:40
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

1922 | 12 | 2025/04/17, 09:31
gallery image

Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

1273 | 0 | 2025/04/16, 22:09
gallery image

“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна

1155 | 0 | 2025/04/16, 22:07
gallery image

Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

1013 | 0 | 2025/04/16, 22:04
gallery image

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

976 | 0 | 2025/04/16, 22:01
gallery image

Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

895 | 0 | 2025/04/16, 21:58
gallery image

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

884 | 0 | 2025/04/16, 21:56
gallery image

Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

387 | 0 | 2025/04/16, 21:46
gallery image

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

303 | 0 | 2025/04/16, 20:32
gallery image

Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

188 | 0 | 2025/04/16, 20:30
gallery image

Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

152 | 0 | 2025/04/16, 20:27
gallery image

”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

96 | 0 | 2025/04/16, 20:23
gallery image

Олон улсын нэрт хүмүүс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих бодлогыг эергээр дүгнэж байна

95 | 0 | 2025/04/16, 20:13
gallery image

"Камертон 30" тоглолт тун удахгүй

247 | 0 | 2025/04/15, 22:12
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

80 | 0 | 2025/04/15, 09:55
gallery image

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

| 3 | 2025/04/14, 14:15
gallery image

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

906 | 0 | 2025/04/11, 15:39
gallery image

Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо

1066 | 5 | 2025/04/10, 15:43
gallery image

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

| 0 | 2025/04/10, 10:59
gallery image

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

| 0 | 2025/04/10, 08:57
gallery image

Трамп, Маскийн эсрэг 1000 гаруй жагсаал, цуглаан болж байна

1225 | 0 | 2025/04/08, 18:02
gallery image

ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

1823 | 2 | 2025/04/05, 10:02
gallery image

Улсын аварга О.Хангай Дорнодод түрүүлэв

1715 | 0 | 2025/04/04, 19:13
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхгүй бол хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй

| 1 | 2025/04/02, 12:34
gallery image

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

| 1 | 2025/03/31, 21:49
gallery image

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 24 сая төгрөг цуглууллаа

| 0 | 2025/03/31, 11:16
gallery image

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

| 0 | 2025/03/31, 11:10
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

| 0 | 2025/03/31, 11:06
gallery image

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

| 0 | 2025/03/31, 11:00
gallery image

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

| 0 | 2025/03/31, 10:58
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 10:44
gallery image

"ОХУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёрдогч тариф тогтооно"

| 0 | 2025/03/31, 10:35
gallery image

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн гэмтэж бэртээгүй, нөхцөл байдал тогтвортой

| 0 | 2025/03/31, 10:19
gallery image

3х3: Азид Австрали дахин ноёрхож, улсууд олимпийн энэ төрөлд анхаарч эхэлжээ

| 0 | 2025/03/31, 10:04
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:42
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:41
gallery image

Гурван настай хүүхдийн биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

| 0 | 2025/03/31, 09:40
gallery image

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

| 0 | 2025/03/31, 09:35
gallery image

ЦЕГ: Хуурамч гар буу гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

| 0 | 2025/03/31, 09:34
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

| 0 | 2025/03/29, 13:31
gallery image

Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

| 0 | 2025/03/28, 10:23
gallery image

БНСУ-Д ТҮЙМРИЙН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

170 | 0 | 2025/03/28, 10:17
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

171 | 0 | 2025/03/28, 10:14
gallery image

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

176 | 0 | 2025/03/28, 10:09
gallery image

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа

850 | 1 | 2025/03/27, 20:04
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

221 | 0 | 2025/03/27, 18:36
gallery image

“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”

175 | 0 | 2025/03/27, 18:01
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

181 | 0 | 2025/03/27, 14:36
gallery image

"Ажлаа хийж яваад амиа алдсан эмч нарт дэмжлэг үзүүлдэг болно"

185 | 0 | 2025/03/27, 14:27
gallery image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ БАЙНА

174 | 0 | 2025/03/27, 13:42
gallery image

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

174 | 0 | 2025/03/27, 12:20
gallery image

БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

177 | 0 | 2025/03/27, 12:14
gallery image

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа

291 | 0 | 2025/03/26, 17:51
gallery image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

240 | 0 | 2025/03/26, 17:40
gallery image

Алдарт уяачдын мялаалга наадам болно

178 | 0 | 2025/03/26, 13:48
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69195 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58716 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50256 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46655 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41790 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36549 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36346 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31222 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29528 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23025 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22002 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

21906 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21217 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20733 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

19843 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19058 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18728 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18133 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18130 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18093 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17718 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17511 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

16976 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

16939 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16869 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16718 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16448 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16413 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16300 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16176 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15796 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15778 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15516 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15514 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15488 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15425 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15266 | 47 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15158 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15094 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15044 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14754 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14236 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14179 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14050 | 61 | 2021/06/30, 20:29
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13744 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13662 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13615 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13614 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13418 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13325 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13285 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13216 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

12953 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12936 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12836 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12756 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46655 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58716 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36549 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50256 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31222 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14236 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12936 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12756 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9732 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11134 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12290 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17718 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5333 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9290 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10727 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11135 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8292 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9126 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8757 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10219 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

7955 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10512 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

6968 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8071 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11009 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7599 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11439 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9172 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16869 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6100 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6484 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

7940 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6348 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

6947 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10597 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6143 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.