![]() |
АН-ын даргаар Л.Гантөмөрийг Улсын дээд шүүх бүртгэж тэрээр тус намын албан ёсны дарга болсон. Гэсэн хэдий ч Л.Гантөмөрт Ерөнхийлөгч асан Х.Баттулга АН-ын гэрчилгээ болон тамгыг нь өгөхгүй байгаа гэх мэдээлэл бий.
Тодруулбал,АН-ын гэрчилгээг дахин олгох боломжгүй хэмээн УДШ-ын шийдвэрийн дараа Л.Гантөмөр нар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогдож гэрчилгээгээ авах хүсэлтэй буйгаа илэрхийлэхэд тэрээр, “зав муутай Тэрэлжид яваа. Хотод очоод өгье” гэсэн утгатай зүйл хэлсэн ч одоо “тодорхой хариу” өгөхгүй байгаа гэх мэдээлэл бий. Тэгвэл саяхан АН-ын удирдлагууд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарим хүмүүстэй холбогдож, түүнд байгаа АН-ын гэрчилгээг авах хүсэлтээ дахин уламжилсан байна. Гэтэл тэд “бидний АН дахь оролцоог ханга” гэсэн хүсэлт тавьжээ. Товчхондоо,Х.Баттулга нар зарим нэг тохироог хийж байж АН-ын гэрчилгээг Л.Гантөмөр нарт өгч магадгүй байгаа ажээ.
https://isee.mn/n/48156
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?