![]() |
“The Financial Times” сонины салбар “The Banker” сэтгүүл нь 100 орчим жилийн баялаг түүхтэй бөгөөд “Bank of the Year Awards”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ удаа дэлхийн 134 орны шилдэг банкнуудыг тодруулж, шагнал гардуулах ёслолыг Лондон хотод зохион байгуулсан нь сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа биетээр болсон юм.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлдэг Голомт банк “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриан дор улсдаа хөгжил дэвшил авчрах, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг өрнүүлэх шилдэг бизнесүүдийг санхүүжүүлж, байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг тасралтгүй дэмжин ажилласаар ирсэн.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?