| |
Нэгэн орой төв зам дагуу алхах зуур цахилгаан дугуй унаж, доргио ая тултал нь чангалсан чихэвчтэй хөвгүүн хажуугаар дайрах нь холгүй хурдтай өнгөрлөө. Тэрбээр явган замаар багтаж ядан алхах зорчигчдыг шүргэх нь хүмүүсийг бухимдуулж байв.
Урин дулаан цаг ирсэн учир хүүхэд, залуус мотоцикль, мопед, унадаг дугуй, цахилгаан дугуй унах нь элбэг болсон. Эдгээр нь түгжрэл ихтэй Улаанбаатар хотод зуны улиралд хамгийн тохиромжтой унаа мөн. Гэхдээ сүүлийн үед их ашиглах болсон импортоор орж ирдэг "Sur Ron” маркийн цахилгаан дугуй нь 80 км/цаг хүртэл хурдлах өндөр чадалтай хурд, хүчний хувьд тээврийн хэрэгсэл унаж байгаагаас ялгаагүй.
Бодит байдал дээр энэ хууль, тогтоомж хэрэгжихгүй байна. Үүнээс үүдэн таван сарын хугацаанд цахилгаан дугуйтай холбоотой гурван зам тээврийн осол бүртгэгджээ. Энэ нь зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн тоо. Бүртгэлгүйгээр өдөрт хэдэн осол гарч, хяналтгүй цахилгаан дугуйны хэрэглээнээс болж хэдэн хүн бэртэж, гэмтэж байгааг бид мэдэхгүй.
Сурагчдын цахилгаан дугуйны хэрэглээнд хяналт тавихын тулд ТЦА-наас Нийслэлийн боловсролын газар руу албан бичиг хүргүүлжээ. Үүнээс гадна "Sur Ron” унадаг дугуйны холбоо гэсэн хамгийн олон дагагчтай группын админтай хамтран урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдүүдэд сургалт зохион байгуулахаар тохиролцжээ. Учир нь зун бол сурагчдын дугуй унаж цагийг өнгөрүүлдэг улирал нь юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?