![]() |
Цар тахлын хязгаарлалтыг эсэргүүцсэн Шанхай дахь "Apple” компанийн үйлдвэрийн ажилтнууд болон хамгаалалтын ажилтнуудын хооронд эмх замбараагүй байдал үүсэж, мөргөлдөөн гарсан байна.
Хөл хорионы улмаас үйл ажиллагаагаа тасалдуулахгүйн тулд Шанхай хотын томоохон үйлдвэрүүд ажилтнуудыг байршуулан ажиллах журам танилцуулсан аж. Энэ хүрээнд ажилтнуудыг үйлдвэрийн байраа орхих эсвэл гэр бүл ойр дотнын хүмүүстэйгээ уулзахыг хоригложээ.
Тухайлбал: "Apple”-ийн үйлдвэр ажилтнуудаа ажлын бус цагаар ч үйлдвэрийг орхин, дотуур байрандаа очихыг хориглосон байна. Үүнийг эсэргүүцсэн ажилтнууд хамгаалалтын ажилтнууд руу халдан, үйлдвэрийн хашааг давж гарахыг оролджээ.
О.Цэнгэг | @TsengegO
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?