![]() |
Английн сэтгүүлч Брайан Мерчант "Apple” компаний Хятад дахь үйлдвэрүүдийн талаар эрэн сурвалжлах ажиллагаа хийж "iPhone-ны нууц түүх” гэдэг ном бичжээ. Энэ номонд "Foxconn” компаний Лунхуа хотод байрладаг хаалттай үйлдвэрийн тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. "Apple”-ын гар утасны эд анги үйлдвэрлэдэг ихэнхи үйлдвэр голдуу Хятадад байдаг. 1,3 сая ажилчинтай "Foxconn” нь эдгээрээс хамгийн том нь юм. Харин 2010 оноос Лунхуа хот дахь үйлдвэрт нь 18 амиа хорлолт, 14 удаагийн завдалт болон 20 удаагийн учир битүүлэг хүн амины хэрэг гарчээ. Хот нь тэр чигээрээ үйлдвэр, ажилчдын нийтийн байрнаас бүрддэг гэхэд болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?