| |
Ирээдүйн санхүүгийн аялалдаа яг одоо бэлдэж, хүсэл мөрөөдөл, төлөвлөгөө, зорилгодоо зориулан хадгаламж нээхийг хүсвэл, эсвэл амьдралд тулгарч болох гэнэтийн тохиолдолд хэрэг болох хуримтлалтай болмоор байвал ХААН Банкнаас харилцагч та бүхэндээ зориулан орон даяар зарласан "Хадгалаад аял” урамшуулалт аянд нэгдэхийг урьж байна.
Санхүүгийн зөв дадлыг хэвшүүлж, итгэл дүүрэн маргаашийн төлөө мөнгөө хуримтлуулахад тань туслах энэхүү аянд нэгдээд Турк улсад аялах эрх болон өөр олон урамшууллын эзэн болоорой.
Тодруулбал, харилцагч та 2022 оны 3-р сарын 31-нээс 2022 оны 6-р сарын 30-ны хугацаанд гурван сар болон түүнээс дээш хугацаатай бүх төрлийн (төгрөг, ам.доллар, юань) хадгаламж нээлгэх болон хадгаламждаа орлого нэмэх 100,000 төгрөг тутамд нэг тохирлын эрхтэй болох юм.
Урамшуулалд хамрагдах болзол:
Тохирлын эрх нь тухайн сардаа хүчин төгөлдөр үйлчилнэ. Жишээлбэл, 4-р сард аяны болзол ханган тохирлын эрх авсан харилцагч 2022.05.05-ны өдрийн тохиролд оролцоно. Харин 5-р сард болзол хангаагүй тохиолдолд 2022.06.06-ны тохиролд оролцохгүй юм.
Аян үргэлжлэх хугацааны туршид фэйсбүүк дэх ХААН Банкны албан ёсны хуудсаар 3 удаа лайв хийж, үндэсний хэмжээнд нийт 42 харилцагчийг урамшууллын эздээр тодруулна.
Нийт аяны урамшуулал:
Тохирол:
Тохирлын эрх хасагдах нөхцөл:
Бидний санал болгох хадгаламжийн төрлүүдээс өөрийн хүсэл зорилгод нийцэхийг сонгон хадгаламжаа өсгөөрэй. Дэлгэрэнгүй нөхцөл мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?