| |
Ираны Засгийн газар Бу-шер хотноо байгуулах цөмийн реакторын барилгын ажлаа ирэх сард эхлүүлэхээр болсон байна. Энэ талаар Ираны Атомын эрчим хүчний байгууллагаас мэдээлсэн аж. Уг реакторын барилгын ажлыг Иран улс ОХУ-тай хамтран барих гэрээнд гарын үсэг зуржээ. Бушер хотод ОХУ-ын барьсан атомын цахилгаан станц 2011 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд ирэх жилээс бүрэн хүчин чадлаар ажиллаж эх лэх юм байна. ОХУ-ын шинжээчид "Бушер-2” төслийг 2014 оны есдүгээр сард Тегеранд танилцуулсан юм. Цөмийн хоёр реактор барих тухай хэд хэдэн гэрээг Иран өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ОХУ-тай байгуулж, нэмж барих зургаан реакторын ту хай асуудлыг хэлэлцсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?