| |
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн хүрээнд 1 тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалтаар, 600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, жилд 3 сая тн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайг барьж байгуулахаар төлөвлөжээ.
Тус станц нь Улаанбаатар хотоос 120 км зайд орших Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дахь Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн баригдах тул газар зүйн байршил, дэд бүтцэд ойр, уул уурхайн олборлолтын нэн тааламжтай нөхцөлтэй юм. Монгол Улсад хамгийн өртөг багатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, нийлүүлэх боломжтойг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.
Цахилгаан станцын барилгын ажил 2016 онд эхлэх бөгөөд 2019 оноос жилд 1.6 тэрбум кВт.цаг, 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж төвийн эрчим хүчний системд нийлүүлнэ. Ингэснээр Монгол Улс гадаадаас эрчим хүч импортлох шаардлагагүй бөгөөд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг дотооддоо бүрэн хангах найдвартай эх үүсвэртэй болох ач холбогдолтойг албаныхан хэлж байлаа.
Төслийг хэрэгжүүлэгч "Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК нь төслийн судалгааны ажлыг 2011 оноос эхлүүлсэн бөгөөд холбогдох инженер геологи, гидрогеологи, байгаль орчин, техник эдийн засгийн иж бүрэн, цогц судалгааг дэлхийд нэр хүндтэй Германы RWE, БНСУ-ын Samsung Engineering зэрэг мэргэжлийн компаниудтай хамтран гүйцэтгэж төслийг эхлүүлэхэд бэлэн болгоод байгаа юм.
Э. Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?