logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам залилан

Бичсэн:nomun
2020/09/10/, 09:36
Tweet

 

Эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам залилан

 

Хувь хүний хөгжлийн үзүүлэлт олон. Гэрийн хүмүүжил, суурь, дээд, академик боловсрол, эзэмшсэн мэргэжил, ур чадвараас гадна өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, багаар ажиллах, хамт олон, нийгмийн хариуцлагатай гишүүн байж, гадаадад орнуудад улсаа нэр төртэй төлөөлөх үнэ цэнтэй иргэн байх гээд дурдаж болно. Хэн ч гэнэт ийм, бүх талаар хөгжсөн хүн болохгүй. Төрөхөөс, тэр бүү хэл эхийн хэвлийд байхаас нь эцэг, эх, эмээ, өвөө, ойр орчных нь хүмүүсийн олгосон мэдрэмж, ойлголт, хичээл, сургаал гээд энэ бүхэн тухайн хүнийг бүтээдэг. Хүүхдэд бага наснаас нь олговол зохих, ирээдүйд насан туршид нь хэрэг болох давуу талууд бол төрөлх хэл, соёлын тухай ойлголт, гадаад хэлний мэдлэг, урлаг, тэр дундаа хөгжмийн боловсрол. Юм л бол түрүүчийн нийгэмд ийм, тийм байсан гэж улиглаад яах вэ. Өнөөдрийн хүмүүсийн хүрээнд авч үзье.

 

...Монголчууд аливаад уужуу, "Болох байлгүй” гэсэн байдлаар хүлээцтэй ч юм шиг, хүлцэнгүй мэт хандсаар ор нэрийн төдий сургалт явуулдаг байгууллага, хүмүүст амар хялбар аргаар мөнгө олох боломж олгон, өөрсдөө хохирсоор ирсний зэрэгцээ цаашид олон нийтийн дундах эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам ийм залиланг өөгшүүлж, хөрөнгөөр тэтгэсээр байх уу...

Орчин үеийн эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө, сургаж, боловсруулан, соёлтой, магадгүй дэлхийн иргэн болгохын төлөө хичээх болсон. Хөрөнгө ч чамгүй зарцуулдаг. Ямартай л бага ангийн хүүхдээ гайгүй гэсэн хувийн сургуульд сургах гэж жилд 50-80 сая төгрөг төлж байх вэ. Мөнгө байгаа нь сайн хэрэг. Үр дүн нь гарвал бүр сайн.

Энэ удаа сүүлийн арваад жилд түгээмэл ажиглагдаж буй хувь хүний хөгжлийн чиглэл дэх, хичээлээс гадуурх сургалтын эргэн тойронд анзаарсан, зарим гомдолтой буй эцэг, эхчүүд асуудал дэвшүүлж буйг үндэс болгон энэ төрлийн, эрэлт нь нэмэгдсээр буй сургалт, тодруулбал сургалт явуулагсдад шүүмжлэлтэй хандаж буйгаа хуваалцаж байна.

Гадаад хэлний сургалтууд үр дүнгүй байгаа талаарх гомдол тасардаггүй. Нэг байгууллагад бүртгүүлж, хичээл алгасалгүй явсан ч, тодорхой ахиц гарсангүй гэх залуус олон. Төрийн бус байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж, англи хэл 20 гаруй жил заасан, нэрээ хэлэхээс татгалзсан багш "Сургалтын хэд хэдэн төв дамжсаар эцэст нь манайд ирдэг нь олон. "Байгууллагаас намайг гадаадад тэтгэлгээр сургах боллоо. Нэг сарын хугацаанд IELTS 6.0 оноотой болох хэрэгтэй байна, танайд суръя” гэдэг. Ерөнхий англи хэлний түвшин дундаас дээш байгаа тохиолдолд сарын дотор шалгалтад өндөр оноо авах стратеги заалгаж, цаг заваа зөв зохицуулж бэлдвэл боломжтой. 7.0 оноо ч авах нь бий. Гэтэл өөрийгөө танилцуулна уу гэхэд гурван өгүүлбэр зөв холбоод хэлж чадахгүй хүнд бол хэцүү. Эндээс англи хэлний сургалтын төвүүд хичээлээ яаж заадаг нь харагддаг

Адилхан үйл ажиллагаа явуулж байж алиныг нь гэж нэр заах вэ. Өмнөхөө хийгээд, суралцагсдадаа анхаарал, хариуцлагаа бүрэн зориулаад явж байвал миний үүрэг тэр” гэсэн юм.

Гадаад орнуудын Засгийн газрын дагнасан болон манай улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлдэг их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын ч түвшинд тэтгэлгээр суралцахыг санал болгодог жилээс 2,5 жилийн хугацаатай хөтөлбөрүүд байдаг. Гагцхүү гадаад хэлний мэдлэгийн түвшин ямар байхаас тэдгээрт горилогсдын "хувь заяа” нь шийдэгддэг. Уг хөтөлбөрт тэнцүүлэх зорилго бүхий, шалгалтад бэлтгэх үйл ажиллагаагаар дагнадаг сургалтын төвүүд харьцангуй чанартай заадаг тухай суралцагсад хэлдэг. Гэтэл эднийг зорьж ирэхийн өмнө ёс юм шиг, заавал өөр төвүүдийг дамжиж хөрөнгө, хамгийн гол нь цаг хугацаа илүү зарцуулах нь хайран. Залуус гадаадын их, дээд сургуулиудад суралцахыг хүсэх болсон 30-аад жилийн турш ийм сургалт, харилцаатай холбоотой ямар их хохирол гэр бүлүүдэд гарсан гэх вэ. Монголчууд аливаад уужуу, "Болох байлгүй” гэсэн байдлаар хүлээцтэй ч юм шиг, хүлцэнгүй мэт хандсаар ор нэрийн төдий сургалт явуулдаг байгууллага, хүмүүст амар хялбар аргаар мөнгө олох боломж олгон, өөрсдөө хохирсоор ирсний зэрэгцээ цаашид олон нийтийн дундах эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам ийм залиланг өөгшүүлж, хөрөнгөөр тэтгэсээр байх уу. Энэ талд тавьдаг хяналт, шалгалт гэж байдаггүй аж. Гадаад хэлний сургалт явуулдаг байгууллагууд ХНХЯ-наас тусгай зөвшөөрөл авдаг юм билээ. Яамнаас эрх олгохдоо сургалт явуулах байгууллагын хүний нөөц, багш нарын ур чадварыг шалгадаг, тэнцэхээргүй бол зөвшөөрөл олгодоггүй байх тогтолцоо өнөө хэр байдаггүй юм байна. Бүрдүүлсэн материалыг нь үндэслэн харанхуйгаар "виз” дардаг. Дээр дурдсан багшид энэ тухай хэлж, санал солилцоход "Тэгж л байг л даа. Сургалтыг чанаргүй явуулдаг төвүүд нь зах зээлийн хуулиар жагсаалаас гарна. Аяндаа хаалга барина шүү дээ” хэмээж байлаа. Гэтэл бодит байдалд хаалгаа барих хүртлээ сургалтын төлбөр хангалттай цуглуулж хөлждөг. Өөрсдөө хохирч бусдыг тэтгэдэг нь суралцагсдын буруу бөгөөд сургалтын төвүүд "Манайд ирээрэй” хэмээн сурталчлах нь шударга бус.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж сургалтыг чанаргүй явуулдаг хэрнээ зар түгээн бусдаас мөнгө татсаар байдаг төвүүдийн талаарх гомдол ирдэг, эсэх талаар асуухад "Одоогоор тийм гомдол ирээгүй. Харин сургалтын төвүүд мөнгө буцааж өгөхгүй юм, яаж авах арга зам зааж өгөөч гэх нь бий” гэлээ. Мэдээлэл дутуугаас мөнгө тушаасан хойноо тухайн байгууллага "чанартай бүтээгдэхүүн” гаргадаггүй, өөрөөр хэлбэл, суралцагсдад хэрэг болох мэдлэг олгодоггүй талаар бусдаас сонсмогцоо "Өөр төвд очих боллоо, мөнгөө буцааж авъя” гэхээр "бандан тас” гэх лугаа адил өгдөггүй гэнэ. Үүнийг түрүүнд хэлсэнчлэн эрэлтэд дөрөөлсөн үл анзаарагдам залилан гэхээс яах билээ. Гадаад хэлний сургалтын төв хэдэн мянга бий гээд бодохоор энэ талбарт хэрэглэгчдийн үр ашиггүй төлсөн мөнгө хэр их нь тодорхой.

Үүнд хамааруулан авч үзэх бас нэгэн сургалт байгаа нь хөгжмийнх. Төгөлдөр хуур, морин хуур, гитарын сургалт хамгийн эрэлттэй нь. Хийл, үндэсний бусад хөгжмийг бас нэлээд сонирхдог. Энэ төрлийн сургалтыг хөгжмийн, түр хэмээн тодотгодог бөгөөд зөвшөөрлийг ХНХЯ-наас авах шаардлагагүй. Улсын бүртгэлийн ерөнхий газарт компани, эсвэл төрийн бус байгууллага бүртгүүлэхдээ гэрчилгээ дээрээ үйл ажиллагааны чиглэлээ бичүүлж аваад л болдог. Уг "виз”-ийг даруулж чадсан, хөгжим тоглох дөртэй хэн ч ийм сургалт явуулах эрхтэй болдог бөгөөд гял цал тохижуулсан өрөөнд тухайлбал, төгөлдөр хуурын ард суугаа золбоолог бүсгүйг, залууг ч хөгжим гадарлахгүй эцэг, эхчүүд багш л гэж хардаг, тоодог.

Хөгжмийн багш нар ялгаатай. Төгссөн сургууль, мэргэшлээрээ ондоо. Хуучнаар ХБК гэж байгаад өдгөө Консерватор болсон хөгжмийн дээд сургуульд насаараа ажиллаж, мэргэжлийн хөгжимчид ар араас нь төрүүлсэн шилдэг багш нар ч сонирхогчдод хичээл заадаг. Тийм шавь нараа "ходоодны хүүхэд” хэмээн энхрийлэх, элдэвлэхийн завсраар хэлдэг нь ч нууц биш. Гэхдээ хүүхдүүд тийм багш нарын "ходоодны хүүхэд” болбол аз. Мөн СУИС төгссөн мэргэжлийн багш нарыг тэдгээртэй адилтгаж болно. Тэдний шавь болбол олз. Энэ хоёр сургуульд багшилдаг сурган хүмүүжүүлэгчдийн олонх нь гадаадын аль сайн Консерватор төгссөн, мэргэжлийн урлагийн байгууллагуудад хөгжимчид бэлтгэн нийлүүлдэг шалгарсан хүмүүс. Мөн эх орондоо ХБК, гадаадад Хөгжмийн училище хэмээх тусгай дунд боловсрол олгодог мэргэжлийн сургууль төгсөгчид хөгжмийн их, дээд сургуулиудад ерөнхий төгөлдөр хуурын багш, концертмейстерээр ажилладаг. Тэд тоглооч, багш гэх зэрэг мэргэжил эзэмшсэн, мэргэжлийн урлагийн байгууллагуудад хөгжимдөх, мэргэжлийн сургуулиудад хичээл заах эрхтэй байдаг. Тэдэнд хүүхдээ даатгахад алдах юмгүй. Эдгээр ангилалд хамаарах багш нар сонгодог чиглэлийнх нь долоон настайгаасаа, харин үндэсний хөгжмийнх бол 12, 13 настайгаасаа мэргэжлийн сургалтаар "чанагдаж” боловсорсон бүтээгдэхүүн байдаг бөгөөд тус бүртээ туршлага, арга барилтай.

Харин ямар багш нараас болгоомжлох хэрэгтэй вэ. Юуны өмнө дугуйланд суралцаж хөгжим тоглож сурсан гэх хүмүүсийг таних нь чухал. Харахад, хальт сонсоход хөгжим тоглоод, бас заагаад байдаг, гэтэл үнэн хэрэгтээ тухайн зохиолыг хэрхэн зөв тоглохоо өөрөө мэдэхгүй, бүтээлд задаргаа хийж чадахгүй, онолын наад захын ойлголтгүй хүн аль нэг зэмсэг дүн дан хийлгэдгээрээ түрий барин, таны хүүхдэд хичээл заасан болж, мөнгө хурааж суух нь залилан л юм. Өнөө тийм багш нарын "балласан” хүүхдүүд энд тэнд тоглохыг сонсоход дотор зурагддаг. Буруу, муу тоглож байгаагаа хүүхэд өөрөө мэдэхгүй, эцэг, эх нь ч ойлгодоггүй нь тун эвгүй, шоолох багадах нөхцөл байдал юм. Өөрөө чадахгүй ч хүүхдээ хөгжим тоглож чаддаг болгон өсгөх гэсэн аав, ээжүүдийн хүслийг ашиглаж, хээв нэг мөнгө хурааж суудаг увайгүй үйлдлийг зогсоох цаг нь болжээ. Мөн шулуухан хэлэхэд багаасаа буюу долоо, үгүй бол 12, 13 настайгаасаа хөгжим заалгаагүй, ерөнхий боловсролын "жирийн” дунд сургууль төгсөөд хуучнаар Соёлын коллеж гэх зэрэг сургуульд элсэн, суралцаж, хөгжмийн багшийн мэргэжлийн дипломтой дүүргэсэн нь ч хүүхэд, насанд хүрэгчдэд хөгжим заах түвшинд боловсроогүй байдаг нь үнэн билээ. Уулын мод урттай, богинотой гэдэг. Тэдний дунд хичээл зүтгэлтэй нэг нь хөгжим гээч нарийн ухааны учрыг олсон нь байдаг л байх.

Монголын нийгэм "жижигхэн”. Ялангуяа урлаг, хөгжмийнхөн бие биеэ сайн мэддэг. Хаана, хэн хичээлээс гадуур сонирхон суралцагсдад хөгжмийг зүй зохистой заадаг, хэн нь "гурилддаг” тухай мэддэг ч, шивнэж ярьдаг сэдвийг ил гаргалаа. Энэ бол бага биш асуудал бөгөөд энэ хэвээр үргэлжлэх аваас хөгжим мэддэг, тоглож чаддаг хэмээн өөрийгөө буруу тоогсод нэмэгдэх хэрээр бусдын элэг доог бологсод олширч, улмаар хөггүй хөгжим шиг сэтгэлгээтэн төрөн гарсаар байх буюу. Энэ талбарт, өөрөөр хэлбэл, бүх нийтийн хөгжмийн боловсролын асуудалд хяналт, хатуу шаардлага, стандарт үгүйлэгдэж байна. Эцэг, эхчүүд ч өөрсдөө мэдлэгтэй, хянамгай, шаардлагатай байж, залилагсдыг гишгэх газаргүй болгон, тойргоос шахаж гаргадаг байх цаг үе иржээ.


Төстэй мэдээллүүд

Төлбөрөө хасахгүй хувийн сургуулиудад хувьсах зардал олгох хэрэгтэй юү

Төлбөрөө хасахгүй хувийн сургуулиудад хувьсах зардал олгох хэрэгтэй юү

2020/04/17, 12:12
Их, дээд сургуулиудын оюутнууд цахим сургалтад сэтгэл дундуур байна

Их, дээд сургуулиудын оюутнууд цахим сургалтад сэтгэл дундуур байна

2020/03/24, 09:12
Сонгинохайрханчууд ЕБС төгсөгчдийнхөө ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ

Сонгинохайрханчууд ЕБС төгсөгчдийнхөө ЭЕШ-ын оноог дээшлүүлэх “UP” төслийг эхлүүллээ

2018/12/18, 18:59
А.Пагмасүрэн: ЭЕШ-д бэлтгэх сурагчдад хамгийн хямд сургалтыг манайхаас явуулдаг

А.Пагмасүрэн: ЭЕШ-д бэлтгэх сурагчдад хамгийн хямд сургалтыг манайхаас явуулдаг

2017/01/03, 13:29

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Нүүрсний эрэлт багасаж, үнэ буурснаар авто тээврийн салбарын орлого буурчээ

42 | 0 | 2025/09/16, 12:10
gallery image

“ABU ДУУНЫ НААДАМ”-д Монгол Улсыг төлөөлж “The Hu” хамтлаг оролцлоо

77 | 0 | 2025/09/14, 13:41
gallery image

Дуучин Мадоннагийн амьдралаас сэдэвлэсэн кинонд Жулиа Гарнер тоглохоор болжээ

136 | 0 | 2025/09/11, 10:12
gallery image

Японы ЛАН-ын шинэ даргыг тодруулах өрсөлдөөн эхэлжээ

94 | 0 | 2025/09/09, 12:07
gallery image

“Mortal Kombat” киноны нээлт 2026 оны хавар хүртэл хойшиллоо

87 | 0 | 2025/09/08, 11:11
gallery image

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өндөрлөлөө

61 | 0 | 2025/09/08, 10:37
gallery image

Дарга Ши Жиньпин, хатагтай Пэн Лиюань нар гадаадын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий нарыг угтан авлаа

65 | 0 | 2025/09/08, 10:25
gallery image

Дорнод: Нөөлөг салхины үеэр 4 хүн гэмтсэн

118 | 0 | 2025/09/06, 18:01
gallery image

Таанын үнэр ханхалсан тал нутгийн бяслаг

49 | 0 | 2025/09/05, 17:12
gallery image

ДЦС-5 ТӨСЛИЙГ "ЦААСАН КОМПАНИ" МИТАЙМ-Д ДААТГАХ УУ?...

165 | 0 | 2025/09/05, 11:06
gallery image

Хөвсгөл аймагт тарваган тахлын тохиолдол бүртгэгдэн хэсэгчлэн хөл хорио тогтоожээ

85 | 0 | 2025/09/04, 16:13
gallery image

8000 жилийн соёл иргэншлийг хамарсан түүхэн яриа

63 | 0 | 2025/09/04, 15:46
gallery image

Экспогийн эргэн тойронд-6

70 | 0 | 2025/09/04, 15:41
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-3

64 | 0 | 2025/09/04, 15:35
gallery image

Экспогийн эргэн тойронд-1

77 | 0 | 2025/09/04, 15:29
gallery image

Дөрвөн улсын ”хөөрхнүүд” Хөххотод уулзалдлаа

68 | 0 | 2025/09/04, 15:22
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-1

72 | 0 | 2025/09/04, 15:16
gallery image

Хятад Монголын сэтгүүлчдийн экспогийн талаарх хамтарсан сурвалжилга-2

65 | 0 | 2025/09/04, 15:08
gallery image

Трампын засаг захиргаа Харвардын санхүүжилтийг хууль бусаар танажээ

73 | 0 | 2025/09/04, 10:30
gallery image

“Газрын тос дамжуулах хоолойн төсөл”-ийн дэд бүтцийн ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг тогтов

191 | 0 | 2025/09/02, 12:02
gallery image

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

100 | 0 | 2025/09/01, 18:14
gallery image

Монгол улсын тэргүүн шадар сайд Н.Учрал Монгол-Хятадын V экспогийн талаар ярилаа

72 | 0 | 2025/09/01, 17:32
gallery image

Монгол-Хятадын V экспо нээлтээ хийлээ

67 | 0 | 2025/09/01, 17:28
gallery image

Монгол-Хятадын V экспогийн сурталчилгааны видео

65 | 0 | 2025/09/01, 17:21
gallery image

Аравдугаар сард олон жилийн дунджаас ХҮЙТЭН байна

140 | 0 | 2025/08/30, 18:20
gallery image

"АН-ын даргыг аль нэг нам, мөнгө, улс төрийн хүчин томилохгүй"

183 | 0 | 2025/08/29, 11:44
gallery image

Оны төгсгөл гэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл нөөцгүй болох эрсдэл үүсжээ

133 | 0 | 2025/08/28, 17:02
gallery image

Умардад чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын тинк-танк форум 2025 зохиогдлоо

307 | 2 | 2025/08/28, 16:16
gallery image

Дөрвөн орны төлөөлөгчид эмэгтэйчүүдийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

93 | 0 | 2025/08/28, 16:11
gallery image

Элсэрхэг бүс нутгийн хөгжлийн загвар-Ордос хотын цөлжилттэй тэмцсэн практик

99 | 0 | 2025/08/28, 15:23
gallery image

Монгол-Хятадын V экспогийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, дижитал бүтээгдэхүүний үзэсгэлэн

92 | 0 | 2025/08/28, 15:19
gallery image

Өвөр Монгол гадаадын сэтгүүлчдийн нүдээр

93 | 0 | 2025/08/28, 14:53
gallery image

Хятад, Монгол хоёр орны эмч, сувилагчдын сургалт амжилттай боллоо

92 | 0 | 2025/08/28, 14:48
gallery image

"Гадаадын их дээд сургуулиудад зуучилж өгнө” гэх зараар бусдыг залилсан 22 гэмт хэрэг бүртгэгджээ

102 | 0 | 2025/08/28, 11:04
gallery image

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

193 | 0 | 2025/08/27, 10:38
gallery image

Эрүүл энхийн элчүүд “Эрдэнэ” өвөрлөөд буцлаа

113 | 0 | 2025/08/27, 09:33
gallery image

Монгол-Хятадын V экспод оролцох сүү, сүүн бүтээгдэхүүн

102 | 0 | 2025/08/27, 09:30
gallery image

Монгол-Хятадын V экспонгийн “Том зочид”

118 | 0 | 2025/08/27, 09:27
gallery image

Дорно дахины “Швейцар” Рашаан хот

118 | 0 | 2025/08/27, 09:24
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид биет бус соёлын өвтэй танилцлаа

107 | 0 | 2025/08/27, 09:21
gallery image

Хянган нутгийн налгар наадам

100 | 0 | 2025/08/27, 09:18
gallery image

Зеленский: Эх орныхоо газар шорооноос ганц сөөмийг ч өгөхгүй гэж дайтаж байна

175 | 0 | 2025/08/26, 17:16
gallery image

Есдүгээр сарын 1-нд автомашины дугаарын тэгш, сондгой хязгаарлалт үйлчлэхгүй

114 | 0 | 2025/08/25, 19:45
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга амжилт дүүрэн боллоо

118 | 0 | 2025/08/25, 11:17
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилга эхэллээ

100 | 0 | 2025/08/25, 11:14
gallery image

Дотоод гадаадын сэтгүүлчид малчдын хувьцаат компанитай танилцлаа

80 | 0 | 2025/08/25, 11:10
gallery image

Фото сурвалжлага | Нүүдэлчин фестивал 2025

178 | 0 | 2025/08/25, 09:59
gallery image

О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

241 | 0 | 2025/08/22, 10:52
gallery image

Монгол-Хятадын V экспо нь ямар талуудад анхаарал хандуулсан бэ

145 | 0 | 2025/08/21, 17:48
gallery image

99-р авто зам Үзэмчин нутгийг дэлхийд алдаршуулна

122 | 0 | 2025/08/21, 17:45
gallery image

Хятадын байгаль орчноо хамгаалах бодлого асар их амжилт олов

127 | 0 | 2025/08/21, 17:42
gallery image

Монгол-Хятадын V экспо нээгдэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна

124 | 0 | 2025/08/21, 17:37
gallery image

Залуучууд эко амьдралаас мөнгөө харамладаггүй

130 | 0 | 2025/08/21, 17:34
gallery image

Цэцэрлэгт орох хүүхдүүдээс шээс болон хялгасан хорхойн шинжилгээ авахгүй

119 | 0 | 2025/08/21, 14:10
gallery image

18 нас хүрсэн А үнэмлэхтэй зорчигчид суррон унаж, хөдөлгөөнд оролцох эрхтэй

167 | 0 | 2025/08/20, 13:39
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас хүргэж байна

227 | 0 | 2025/08/19, 10:14
gallery image

Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ

155 | 0 | 2025/08/18, 14:07
gallery image

Тал нутагт болзъё-1

315 | 0 | 2025/08/15, 18:08
gallery image

《Та бидэн хоёр》2008 оны Бээжингийн олимпын сүлд дуу(Монгол хувилбар)

241 | 0 | 2025/08/15, 18:03
gallery image

Соёлоор холбогдох хоёр орны залуус

205 | 0 | 2025/08/15, 18:00
gallery image

Боловсролын яам тэрбумын тансаглалаа хэмнэлт гэж зөвтгөв

268 | 0 | 2025/08/14, 18:18
gallery image

Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор урамшуулдаг болно

258 | 0 | 2025/08/14, 16:13
gallery image

Трампын шийдвэр дахин маргаан дагуулав

207 | 0 | 2025/08/14, 14:11
gallery image

Брэд Питт нарын зэрэг оддын гэрийг насанд хүрээгүй бүлэг этгээд “ухжээ”

207 | 0 | 2025/08/14, 10:12
gallery image

ХААН Банк “Цацралт кап-2025” байт харвааны тэмцээнийг дэмжин ажиллалаа

259 | 0 | 2025/08/13, 17:45
gallery image

Эрээн боомтоор өдөрт 13928 зорчигч нэвтэрчээ

256 | 0 | 2025/08/13, 17:04
gallery image

Австрали: Жагсагчид Израилд хориг тавихыг шаардав

765 | 0 | 2025/08/09, 14:07
gallery image

Өвөр Монголын соёлын гайхамшгийг мэдэрч, залуучуудын нөхөрлөлийг үргэлжлүүлнэ

1328 | 0 | 2025/08/05, 13:32
gallery image

Хятад, Америкийн хүүхэд, залуучуудын найрамдлын үйл ажиллагаа боллоо

1259 | 0 | 2025/08/05, 13:28
gallery image

Олон мянган жилийн түүхтэй цайны соёл

1254 | 0 | 2025/08/05, 13:24
gallery image

Дараа жилийн наадам даанч ”ойрхон”

1251 | 0 | 2025/08/05, 13:21
gallery image

Или Хятадын сүүний үйдвэрлэлийн хүчин чадлыг дэлхийд таниуллаа

1236 | 0 | 2025/08/05, 13:18
gallery image

Хятад-Монголын 5 дахь экспо 8-р сарын сүүлчээр Хөх хотод болно

1239 | 0 | 2025/08/05, 13:16
gallery image

5G технологи ямар өөрчлөлт авчрах вэ

1241 | 0 | 2025/08/05, 13:13
gallery image

Олон талт залуучуудын хэрэглээ

1200 | 0 | 2025/08/05, 13:10
gallery image

Үндэсний үйлдвэрлэлийн нисэх онгоц хөрш орноо зорилоо

1191 | 0 | 2025/08/05, 13:07
gallery image

Хятад, Монголын залуусын “Болзоо”

792 | 0 | 2025/08/05, 11:51
gallery image

ӨМӨЗО-ны соёлын аж үйлдвэрийн Ⅸ экспо эхэллээ

250 | 0 | 2025/08/05, 11:47
gallery image

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл (гурав)

339 | 0 | 2025/08/04, 23:18
gallery image

Гар бие оролцон гайхалтай өв соёлыг мэдэрлээ

325 | 0 | 2025/08/04, 22:56
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69533 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59042 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50558 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46957 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42034 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36887 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36759 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31520 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31034 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29914 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23385 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22612 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22225 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21560 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20954 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20340 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19355 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18998 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18435 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18410 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18399 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18024 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17831 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17370 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17232 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17166 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16967 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16930 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16846 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16772 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16600 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16434 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16195 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16124 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16045 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15927 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15777 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15765 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15617 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15404 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15370 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15321 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15153 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15037 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14627 | 98 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14527 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

14443 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14400 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14048 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13942 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13880 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13741 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13728 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13674 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13517 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13255 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13254 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

13251 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13076 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13039 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46957 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59042 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36887 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50558 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31520 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31034 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14527 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13254 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16930 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12904 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13039 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15153 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9953 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11355 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12570 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18024 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5557 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9503 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10945 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11420 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8497 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9336 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8964 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10455 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8181 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10691 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7162 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8276 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11236 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7795 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11739 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9393 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17370 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6284 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6669 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8178 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6530 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7149 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10813 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6411 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.