![]() |
Зам тээврийн сайд М.Зоригт саяхан МИАТ компанийн ажилчидтай уулзалт хийх үеэрээ "Тус компанийн одоогийн бүтцийг өөрчилж, удирдлагын багийг солино. Ингэхдээ тэдний оронд дотроос нь хүн томилно” гэж мэдэгдэж байсан. Гэтэл тэрээр "МИАТ” ТӨХК-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг судалж санал, зөвлөмж гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар өөрийн 23 настай зөвлөх Н.Шинэбаяр гэх бүсгүйг томилсон байна. Мөн тус ажлын хэсэгт М.Зоригтын орон тооны бус зөвлөх гэх Л.Нямбаяр багтжээ. Энэ шийдвэр хэдийгээр салбарын сайдынх нь шийдвэр ч гэсэн олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. Өөрөөр хэлбэл, хамгийн чухал асуудалд хариуцсан суудалд дадлага туршлагагүй зөвлөхөө суулгасан нь нислэгийн аюулгүй байдал алдагдах аюултай гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн МИАТ компанид М.Зоригт сайдын залуухан зөвлөх бүсгүйгээс өөр чадвартай, ажлаа мэддэг хүмүүс олон байгааг компанийнхан хэлж байгаа юм. сэтгэлийн хөөрлөөр ийм онцлогтой салбар дээр залуучуудыг хагаралдуулж болохгүй”
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?