| |
МОСКВА. /ТАСС/. Испани хэлээр цацагддаг "Univision” телевизийн сэтгүүлчдийг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой ярилцлага хийх үеэр нь баривчлан саатуулсан тухай "ТАСС" агентлаг мэдээлэв.
"Төрийн тэргүүнд асуултууд таалагдаагүй бөгөөд тэрбээр Мирафлорес ордонд байсан 6 сэтгүүлчийг саатуулж, ажлын техник хэрэгслийг нь хураан авахыг үүрэг болгожээ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.
Венесуэлийн Олон нийтийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн мэдээлснээр, сэтгүүлчдийг хожим сулласан байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?