| |
Венесуэлийн Бразилтай залгаа хилийн ойролцоо баасан гарагт болсон сөргөлдөөний улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн байна. Энэ тухай Венесуэлийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.
Венесуэлийн Аюулаас хамгаалах хүчний албан хаагчид хилийг хаахаас урьдчилан сэргийлэхийг оролдсон бүлэг энгийн иргэд рүү гал нээсэн ажээ. Хүмүүнлэгийн тусламжийн талаар маргаан ид өрнөж буй үед Ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай залгаа хилийг хаах шийдвэрийг пүрэв гарагт гаргасан билээ.
"AFP” агентлагийн мэдээлснээр, дээрх үйл явдал орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө Венесуэлийн өмнөд нутгийн Кумаракапая тосгонд болсон аж.
"Хилийг хаахаар явж буй цэргийн албан хаагчдын тээврийн хэрэгслийг дамжин өнгөрөхөд саад учруулсан энгийн иргэд рүү цэргүүд гал нээсэн” гэж хэргийн газарт байсан хүмүүс мэдээлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?