| |
"ЭРДҮ" компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Нийслэлийн
тээврийн газраас гаргажээ. Тус компани нь автобус үйлдвэрлэл рүү анхны
хөрөнгө оруулалт хийж J-800N загварын дөрвөн автобус үйлдвэрлэсэн
үндэсний үйлдвэрлэгч компани. Эднийх эхний нэг автобусыг шугаманд гурван
жил явуулсан аж. Харин Нийслэлийн тээврийн газар ганц автобустай
компани ажиллуулахгүй гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоохоор
болжээ. Мөн "Цахилгаан тээвэр" компанийн нийтийн тээвэрт явж буй 17
троллейбус зогсоож магадгүй талаар эх сурвалж хэллээ. Солонгос автобусын
троллейбус болгосон аж. "ЭРДҮ" компанийн дээрх дөрвөн автобус нь монгол
инженерүүдийн ур ухаан хөдөлмөр шингэсэн бүтээл гэдгийг тус компанийн
үйлдвэрлэлийн дарга Б.Болд онцолсон.
Нийслэлийн тээврийн
салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын олонх нь Солонгос улсаас
автобусаа импортоор оруулж ирдэг байна. Харин дотоодод угсарч
үйлдвэрлэсэн автобус энэ зах зээлийн багахан хувийг эзэлдэг аж.
ҮНДЭСНИЙ МЭДЭЭ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?