| |
"Залуучуудын хөгжлийг
дэмжих жил”-ийн хүрээнд Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яам
Монголын залуучуудын холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн "Залуучууд судлал”2015 уралдаант эрдэм шинжилгээний бага хурлыг
зохион байгуулж байна.
"Залуучууд судлал”2015 эрдэм шинжилгээний бага хуралд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд , их дээд сургуулийн багш оюутнууд болон залуу эрдэмтдийн төлөөлөл зэрэг нийгмийн бүх салбарыг хамруулж, цар хүрээгээ өргөтгөснөөрөө онцлог байлаа.
Түүнчлэн эрдэм шинжилгээний бага хуралд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын улс төрийн оролцоо, залуучуудын сэтгэл зүй ба гэр бүл төлөвлөлт зэрэг залуучууд судлалыг хөгжүүлэхэд нөлөөлөх таван сэдвээр 20 илтгэгч илтгэл тавьсан юм. Үүнээс оролцогчдын шинлэг санал санаачлага, бодит үр дүнг илэрхийлсэн илтгэлийг Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын яамны дэмжлэгтэйгээр "Залуучууд судлал 2015” эмхтгэл болгож, залуучуудын гарт хүргэх юм. Энэ нь цаашид залуучуудын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн багш, залуу судлаачдад судалгааны материал болох ач холбогдолтой ажээ.
Э. Алтанзаяа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?