![]() |
Ураны талаар мэпээлэл өгье.Монголд энэ аюул ирсэн учраас элэг нэгт ахан дүүс минь уншаад нэгийг тунгаана буй за. Уран бол өөрөө байгальд байгаа байдлаараа хүний эрүүл мэндэд хоргүй бөгөөд, ердийн тохиолдолд маш сул цацраг ялгаруулдаг. Ураныг олборлож, газрын хөрснөөс ялгаж эхэлсэн нөхцөлд аюултай болж эхэлдэг. Учир нь уран нь өөрөө хүнд металл ихтэй чулуулаг газар ихээр тааралддаг. Энэ учраас уран олборлож эхэлсэн цагт уран нь биш юмаа гэхэд, бусад хүнд металлууд нь орчин тойронд хор хөнөөл үзүүлж эхэлдэг. Мөн уран олборлолтын явцад газрын гүнд олборлолт явуулж байгаа тохиолдолд гүний ус хордож, ил уурхайн олборлолт бол хортой тоосонцор болон тархах аюул маш өндөр байдаг.Ил олборлолтын уурхайг хэдэн км-ийн өргөнтэй, олон аварга том нүхнүүдээр төсөөлж болно. Энэхүү нүхнүүдийг нь 100 гаруй метрийн гүнд малтаж ухдаг бөгөөд, тэр нүхнүүдийг тойрон олон том уул овоо мэт хог хаягдал нь сүндэрлэдэг. Мөн тэр уурхай нь үргэлж томорч өргөжиж байдаг бөгөөд, уурхайн тэслэлт явуулах нөхцөлд тоос тоосонцор агаар мандалд ихээр хаягддаг. Тэрхүү нарийн тоосонцор нь говийн угалз мэт босон хийсэж, ойр хавийн газар тэр чигээр нь бүрxдэг юм. Энэхүү тоос, тоосонцор нь ойр хавийн ажилчдын байр, тосгон хот, малын бэлчээрээр тархан тунадаг.Уран олборлолтын явцад тархдаг түгээмэл өвчин:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?