| |
"Нэг муу аз түшиж улсын баяр наадамд түрүүлсэн Н.Батсуурь хэмээх цолны нэр сүр гутаасан нэг муу өөхөн бөмбүүлэй юу вэ” гэх хүмүүс олон болжээ. Нэг талаараа ард олны эгдүүцэл хэдий ч залуу арслан "Өөхөн бөмбүүлэй” гэх хөөрхөн нэртэй болоод авлаа.
Учир юу вэ гэвэл бөхөөрөө алдартай увсчууд саяхан түүхт 90 жилийнхээ ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Гэтэл тэрээр хүч чадал авьяас чадвараараа бусдаас давуу Б.Пүрэвсайхан харцагыг тавын даваанд амлажээ. Барилдааны үеэр хоёр бөх барьц булаалдаж байтал Н.Батсуурь Б.Пүрэвсайханыг шууд л цохиод унагачихаа алдав. Монгол бөхийн ёс жудагт бүү хэл таарахгүй зүйлийг залуу арслан нутгийн дэвжээн дээр гаргаад авав. Тэр ч бүү хэл гэмт хэрэг үйлдлээ хэмээн нийт олон үзэж байна. Наадамчин олны нүдэн дээр нэгийгээ цохиод тэнцвэр аладуулна гэдэг бол шууд гэмт хэрэг. Эрүү үүсэх хэмжээний хэрэг гэдгийг ч хэлж байна. Тэгэхээр залуу арслан маань шүүхэд дуудагдаж магадгүй болоод байна.
Яахав, залуу арслангийн хувьд амлаж авсан бөх нь нутгийн дэвжээн дээр өөдөөс нь зоримог дайрч, хор шарыг нь хөдөлгөсөн байж болно. Тиймээс залуу арслан маань жаахан шар нь хөдлөхдөө цохиод авсан байх магадлалтай. Гэсэн хэдий ч энэ бол аль ч талаасаа ёс зүйд таарахгүй зүйл. Түүнийг шүхэд өгч, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юм гэхэд Үндэсний бөхийн холбоо ямар нэг арга хэмжээ авч таарах байх.
Ингээд Н.Батсуурь арслангийн тухайд бяцхан мэдээлэл өгөх нь зүйд нийцэх байх. Тэрээр 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн бол 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулж байжээ.
Харин Төрийн наадамд таван жилийн өмнөөс барилдаж эхэлсэн бөгөөд наадмаас наадмын хооронд болдог барилдаануудад дархан аварга Г.Өсөхбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, улсын гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба нарын олон хүчтэнийг өвдөг шороодуулж тоост бөхийн тоонд нэрээ тодруулсан нэгэн.
Ид хаваа гайхуулсан залуу бөх маань 2013 онд зургаа давж шөвгөрч улсын харцага цол хүртсэн. А.Сүхбат аваргын гараас "Ирээдүйн аварга” гэх шагналыг хүртсэн бөгөөд өнгөрөгч жилийн наадмаар Улсын арслан цол хүртэж байсан зэрэг түүнд ард түмний хүндэл хүлээх олон шалтаг бий.
А.Гал
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?