![]() |
Шүдний эрүүл мэнд, өнгө бидний гоо сайхан, гадаад үзэмжинд маш чухал нөлөөтэй. Кофе, тамхи гэх мэтийн хэрэглээ болон бусад янз бүрийн шалтгаанаас болж шарласан шүдтэй хүмүүсийн цорын ганц хүсэл бол шүдээ цайруулах. Гэтэл цайруулагч оо хэрэглээд ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа хүмүүст дараах маш энгийн хэрнээ үр дүнтэй 15 аргыг толилуулж байна.
Гүзээлзгэнээр шүдээ арчих нь эдийн засагт хэмнэлттэй шүд цагааруулах арга юм.
Уг бодисыг ашиглан хямд зардлаар шүдээ цайруулж болох юм. Таны аманд үлдсэн ч биенд муу нөлөөгүй тул санаа зовох шаардлагагүй.
Сода нь шүд цагааруулах байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн юм. Хямд төдийгүй сойзон дээрээ багаханыг асгаад л шүдээ зөөлөн үрэхэд болно.
Бага зэрэг нимбэгний ундааг сойзон дээрээ асгаад ердийнхөөрөө шүдээ угаана. Нимбэг нь шүдний өнгөн хэсэг дэх бохирдлыг цэвэрлэнэ.
Алим нь байгалийн амтлагч бодисыг өөртөө агуулдгаас гадна шүдний бохирдлыг цэвэрлэнэ.
Өдөрт уудаг кофеныхоо хэмжээг бууруулснаар таны шүдний шарлалтын хэмжээ багасна.
Сахар их хэрэглэвэл таны шүд хурдан хугацаанд элэгдэх болно. Хэдэн 7 хоног сахар хэрэглэхгүй байж байгаад шүдээ нэг хараарай. Танан цагаан болсон байх вий.
Кола таны шүдийг асар ихээр муутгана. Шүдийг хорхойтуулахаас гадна өнгийг нь алдагдуулна.
Гялалзсан цагаан шүдтэй болохыг хүсвэл лууван идээд байх хэрэгтэй юм байна. Таны сувдан цагаан шүдэн дээрх цуурлын шинж тэмдгийг ор мөргүй алга болгоно.
Өдөрт 2 удаа шүдээ угааснаар амны хөндийд нян үржихгүйгээс гадна таны шүд шарлахгүй байх болно.
Хооллосны дараа шүдээ усаар зайлж байх нь таны шүдийг цагаан байх бас нэгэн шалтгаан болно.
Жил бүр шүдний эмчид очиж үзлэгт хамрагдаж байхыг зөвлөж байна.
Өдөр бүр 2 удаа шүдний утсаар шүдээ цэвэрлэснээр таны шүд цэвэр, бат бөх байх болно.
Тамхинд агуулагддаг никотин нь шүдийг шарлуулдаг. Тамхиа хаячихвал таны шүд өмнөхөөсөө илүү цагаан харагдах болно.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?