logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 6.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

Бичсэн:saikhnaa
2018/05/18/, 15:21
Tweet

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн  хурал өнөөдөр /2018.05.18/  Төрийн ордоны А танхимд болж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм болон 2018 оны ажлын   төлөвлөгөөг хэлэлцэж, баталлаа.

Хүүхэд хамгааллын үйлчилгээнд 6.4 тэрбум төгрөг төсөвлөжээ

Хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх, ХНХ-ын сайд, ХТҮЗ-ийн дэд тэргүүн С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын дарга О.Алтансүх болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд, бусад албаны хүмүүс оролцлов.

 

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 48 дугаар тогтоолоор 32 гишүүн, 4 дэмжигч гишүүнтэйгээр шинэчлэн байгуулж, дэд тэргүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ажлын албаны даргаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга ажиллаж байхаар шийдвэрлсэн. Тус зөвлөл нь Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, холбогдох төрийн байгууллагад чиглэл, хуулийн этгээдэд зөвлөмж өгөх чиг үүрэгтэй юм.

 

 

Хурлыг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх "Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасны дагуу Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, шинэ бүрэлдэхүүний анхны хурлыг зохион байгуулж байна. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай хуулийг шинэчлэн найруулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Засгийн газраас Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурлаас онцгойлон анхаарч, 2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг тус тус улсын төсөвт тусган, батлуулсан. Төрөөс хүүхдийн хөгжил, хамгааллын талаар хууль, эрхзүйн орчин бүрдүүлэн, тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа  хэдий ч хүүхдийн эсрэг хүчирхийлэл буурахгүй байна.  Энэ нь нэг талаараа хуулийн хэрэгжилттэй холбоотой хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлт нэмэгдэж байгаа гэж ойлгож болохоор байгаа хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, олон нийтийн ойлголт хандлага, эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал хяналт, үүрэг хариуцлага сул байгааг харуулж байна. Түүнчлэн улсын хэмжээнд хүүхдийн асрамж, халамжийн 36 төвд 1013 хүүхэд өсч, хүмүүжиж байна. Үүнээс улсын болон нийслэлийн санхүүжилтээр ажилладаг 3 төв 357 хүүхдэд асрамж халамжийн үйлчилгээ үзүүлж  байна. Олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байгаа 31 асрамж, халамжийн төвд амьдарч байгаа 662 хүүхдийг Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамруулах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж, төрөөс эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдээ бүрэн асран хамгаалах шаардлагатай байна. Иймээс хууль, тогтоомж, бодлогын хэрэгжилтийг бүх шатанд эрчимжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралдааныг  зарлан хуралдуулж байна” гэв.

 

Үүний дараа ХНХ-ын сайд, ХТҮЗ-ийн дэд тэргүүн С.Чинзориг "Хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан юм. Тэрбээр "Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан үйлчилгээний дүрэм, журам стандартыг батлан хэрэгжүүлж байна.Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай бүтэц, тогтолцоог бүрдүүлэн үйлчилгээний төвүүдийг байгууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв Засгийн газрын 2016 оны тогтоолоор байгуулж, сард дунджаар 10 мянга гаруй дуудлага хүлээн авч, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгч, хүүхэд хамгааллын шуурхай тусламж үзүүлэн ажиллаж байна. Тус төв 2017 онд хүүхдийн эрх хамгаалалтай холбоотой 4490 тохиолдолд, аймаг орон нутгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газар хэлтэс, хамтарсан багтай хамтран хүүхэд хамгааллын үйлчилгээг үзүүлсэн байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ Түр хамгаалах байрыг Засгийн газрын 2017 оны 231 дүгээр тогтоолоор байгуулж, байгуулагдсанаас хойш 0-18 насны 561 хүүхдийг хүлээн авч хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн байна. Хараа хяналтгүй хүүхдийг нийгэмшүүлэх төвийг Багахангай дүүрэгт байгуулж гэр бүлдээ очих боломжгүй удаан хугацаанд тэнэмэл амьдралтай байгаа 20 хүүхдийг байнга байршуулан нийгэм сэтгэлзүйн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлж байна. Эцэг эхийн хариуцлагыг дээшлүүлж, хүүхдээ хүмүүжүүлэх зөв мэдлэг, хандлагад сургах Хүмүүжлийн эерэг арга сургалтыг үндэсний болон хувийн хэвшлийн байгууллага, ажилтнуудад зохион байгуулж, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшлийн байгууллагад эцэг, эхийн зөвлөл байгуулан ажиллуулна" гэв.

 

Ийнхүү хурал Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны ажлын   төлөвлөгөөнд гишүүдийн саналыг сонсч, асуултад хариулт өгснөөр үргэлжилсэн юм. Энэ үеэр

 

Ө.Өсөхбаяр:Боловсролын системд маш их асуудал байна

/Нийслэлийн Хүүхдийн холбооны Тэргүүн/

 

 

-Би энэ зөвлөлд байгаа ганц хүүхэд нь. Энэ зөвлөгөөний тов ирсэнээс хойш өөрсдөдөө байгаа тулгамдсан асуудлуудыг дугаарлаж үзсэн. Ойролцоогоор 100 гаруй асуудал байна. Энэ бүх асуудлыг гурван минутын хугацаанд ярьж амжихгүй. Төрөөс явуулж буй үйл ажиллагаанууд хамгааллын асуудалд илүү чиглэгдээд хөгжил, оролцооны эрхийг хязгаарласан шинжтэй харагдаж байна. Нөгөө талаас боловсрол, соёл, нийгэм, эдийн засаг, улс төрийн бүх асуудалд хүүхдүүд асуудал болсон байна. Боловсролын системийн уялдаа холбоо байхгүй байна гэдгийг НҮБ-ын 5-р зөвлөмж дээр маш олон удаа дурьдаж өгсөн байна билээ. Цэцэрлэгт  сурсан мэдлэг сургуульд хэрэг болдоггүй. Сургуульд сурсан зүйл нь их сургуульд хэрэглэгддэггүй. Их сургуулиа төгсөөд ажилд орохоор их сургуульд сурсан мэдлэг нь хэрэг болдоггүй. Тэгсэн мөртлөө 25-30 хүртлээ 3-4 диплом авч сурдаг. Боловсролын системд асуудал маш их байна. Боловсролын систем хүүхдүүдийг авлигалын соёлд сургадаг. Багшид яаж бэлэг, мөнгө өгнө, менежерийг хэний аав, ээж сайн танина тэр хүүхдийн дүн сайн гарч байдаг.

 

П.Цэвээн:Хүүхдийн санг сэргээх хэрэгтэй

/Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээний зохицуулагч/

 

 

-Хүүхдийн төлөө үндэсний газар байхад 34 орон тоотой байсан. Гэтэл гэр бүл, залуучуудын асуудлыг нэмсэн хэрнээ орон тоо нь нэмэгддэггүй. Энэ орон тоо бүтэц гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлыг шийдэхэд боломжтой гэж үздэг үү. Миний хувьд боломжгүй мэт харагдаж байна. Хүүхдийн төлөө фонд гэж итгэлдээ хэллээ. Тусгай сангийн хуульд байсан Хүүхдийн санг хасчихсан. Үүнийг сэргээх талаар тодорхой ажил хийх хэрэгтэй.

 

Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд санал хэлж, асуулт асуусны дараа Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дүрэм, 2018 оны ажлын   төлөвлөгөөг баталлаа. Хурлын төгсөлд, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх"Өнөөдөр Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлыг хийлээ. Цаашид хурлыг тогтмолжуулна. Та бүхний тавьсан саналыг Ерөнхий сайдын хувьд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд сонсож хүлээж авна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний хувьд ч, эцэг хүний хувьд ч хүүхдийн асуудалд онцгойлон анхаарах ёстой гэж бодож байна. Үр хүүхдэдээ хайргүй хүн гэж байхгүй. Улс орны үндэс суурь, тусгаар тогтнол үр хүүхдүүдтэй минь холбоотой. Тийм учраас үр хүүхэд рүүгээ хандсан төрийн бодлогыг бид тууштай явуулах зайлшгүй шаардлагатай. Энэ бол бидний үүрэг, хариуцлага. Тиймээс Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлыг тогтмолжуулж холбогдох асуудлыг сонсож, цаг хугацаанд шийдэж ажиллах ёстой. Үр хүүхдийнхээ төлөө асуудлыг нь шийдвэрлье гэхэд үгүй гэж хэлэх хүн байхгүй гэж бодож байна. Монгол Улсад ямар ч албан тушаалтан, ямар ч дарга цэрэг, ямар ч иргэн үр хүүхдийнхээ төлөө "За” гэж хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн чухал нь бид хариуцлагатай, зохион байгуулалттай, хурдтай, хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээгээд холбогдох яам, агентлагийн дарга нарт дараах үүргийг өглөө.

 

ХНХЯ, СЯ-Хүүхдийн асрамж халамжийн төвд өсч хүмүүжиж байгаа хагас, бүтэн өнчин хүүхдүүдийг гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчинд өсгөх асуудлаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд шаардагдах хөрөнгө төсвийг судлаж, шийдвэрлэх

 

- Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасан хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төсөлд санхүүжүүлэх хөрөнгийг судалж, шийдвэрлэх

 

БСШУСЯ-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 14, 16 дугаар зүйлд заасан дүрэм, журмыг баталж, чиг үүргээ биелүүлэх. Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөтөлбөр, төлөвлөгөө гарган мөрдөх

 

- Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хүүхэд, өсвөр үе, багш, албан хаагчид, эцэг эхчүүдэд сургалт нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулахад чиглүүлэх.Боловсролын орчинд хүүхдийн эрхийг хамгаалахад нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх

 

ЭМЯ–Эрүүл мэндийн яам Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа хохирогчийг илрүүлэх, холбогдох байгууллагад мэдээлэх, хохирогчийн бэртэл гэмтэл, өвчлөлийн шалтгааныг тэмдэглэж, баримтжуулж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан үүргийн хэрэгжилтийг хангаж, ажиллах

 

- Хүүхдийн шүдний цоорол, өвчлөлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхдийн шүдний эмчилгээний зардлын төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг судалж хэрэгжүүлэх

 

БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБЯ, УУХҮЯ - Уул уурхай, олборлолт, барилга, аялал жуулчлал, ойн болон хөдөө аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай тухайн асуудлыг хариуцсан яам, агентлагаас байгуулах гэрээ, тусгай зөвшөөрөл олгох журамд "Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг  сайжруулахад дэмжлэг үзүүлэх,  хамтран  ажиллах

 

МХЕГ- Хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн мөлжлөгийн төрлөөр Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулах

 

- Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хориглосон хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнд тогтмол хяналт тавих

 

- Цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдалд тогтмол хяналт тавих

 

Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт - Засгийн газрын 2017 оны 270 дугаар тогтоолоор батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр, хөтөлбөрийг 2018-2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлэх

 

- Улсын Их Хурлаас Хууль зүйн байнгын хорооноос "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи 16 дахь илтгэл”-ийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг үүргийн Ерөнхий сайд, Хүүхдийн үндэсний төлөө зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх өгснөөр Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хурал өндөрлөлөө.

Төстэй мэдээллүүд

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ

ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСӨЛ САНААЧИЛЖЭЭ

2018/02/15, 08:50
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” ҮНДЭСНИЙ ФОРУМ

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” ҮНДЭСНИЙ ФОРУМ

2017/09/14, 16:28
Хүүхдийн эрхийн асуудлаар улирал тутамд хуралдана

Хүүхдийн эрхийн асуудлаар улирал тутамд хуралдана

2017/02/22, 08:40
Хүүхдээр хүнд хөдөлмөр хийлгэвэл торгоод зогсохгүй хорино

Хүүхдээр хүнд хөдөлмөр хийлгэвэл торгоод зогсохгүй хорино

2016/06/10, 18:17

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

287 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

287 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

401 | 0 | 2025/05/06, 15:44
gallery image

10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

421 | 0 | 2025/05/06, 09:08
gallery image

"Хэвлэлийн эрх чөлөөгийн өнөөгийн байдал ба Монголын хэвлэл мэдээллийн орчин дахь боломж ба сорилт"

868 | 0 | 2025/05/03, 10:21
gallery image

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд хэт ЭМЗЭГ байгаад хэрэггүй. Гүтгэх, доромжлуулах олон нөхцөл байдлыг улстөрч хүн туулаад явдаг

965 | 0 | 2025/05/02, 15:14
gallery image

96-р сургууль дээрх вакцинжуулалтын маргаан: Их эмч Мэндсайхан үйл явцыг тайлбарлав

935 | 0 | 2025/05/02, 14:37
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

1074 | 0 | 2025/05/01, 14:52
gallery image

Жүжигчин Ө.Мөнх-Эрдэнийн автомашины дугаар сольж байгаа зөрчилд арга хэмжээ авчээ

1238 | 0 | 2025/04/30, 10:20
gallery image

Боомтын сайд Б.Тулга боож хаасаар тээвэрчид туйлдаж гүйцлээ

1371 | 0 | 2025/04/29, 13:06
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хойд бүсийг байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс чиглэлээр хөгжүүлнэ

1151 | 0 | 2025/04/29, 11:12
gallery image

Гадаад руу явж суралцахад тулгардаг хамгийн том асуудлуудын нэг бол хэл сурах юм

1284 | 0 | 2025/04/28, 09:41
gallery image

Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

1153 | 0 | 2025/04/28, 09:17
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе

1417 | 0 | 2025/04/26, 13:27
gallery image

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

1119 | 0 | 2025/04/25, 13:24
gallery image

Хүннү Эйр компанийн хувьд Монгол Улсын агаарын тээврийн салбарт хоёр дахь шинэ агаарын хөлгийг нэвтрүүлж байгаа юм

1126 | 0 | 2025/04/24, 16:24
gallery image

Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

1181 | 0 | 2025/04/24, 08:58
gallery image

Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

1119 | 0 | 2025/04/23, 17:19
gallery image

Хятад Монголын залуучуудын уулзалт болов

959 | 0 | 2025/04/23, 17:16
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боловсролын чанар, хүртээмжийн асуудлыг төвлөрлийг сааруулах, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах бодлоготой уялдуулж шийдвэрлэнэ

1498 | 0 | 2025/04/18, 18:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

1450 | 0 | 2025/04/18, 12:06
gallery image

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

1452 | 0 | 2025/04/17, 15:40
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хархорум хотын ерөнхий төлөвлөлт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй газар дээр нь танилцлаа

1879 | 12 | 2025/04/17, 09:31
gallery image

Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

1269 | 0 | 2025/04/16, 22:09
gallery image

“Хөдөө тосгон, тариа, тариаланчид”-тай холбогдсон агуулга тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх шинэ ”код”-ыг олгож байна

1150 | 0 | 2025/04/16, 22:07
gallery image

Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

1010 | 0 | 2025/04/16, 22:04
gallery image

Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

972 | 0 | 2025/04/16, 22:01
gallery image

Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

892 | 0 | 2025/04/16, 21:58
gallery image

Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

881 | 0 | 2025/04/16, 21:56
gallery image

Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

376 | 0 | 2025/04/16, 21:46
gallery image

Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

300 | 0 | 2025/04/16, 20:32
gallery image

Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

185 | 0 | 2025/04/16, 20:30
gallery image

Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

149 | 0 | 2025/04/16, 20:27
gallery image

”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

93 | 0 | 2025/04/16, 20:23
gallery image

Олон улсын нэрт хүмүүс Хятадын дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрэглээг дэмжих бодлогыг эергээр дүгнэж байна

93 | 0 | 2025/04/16, 20:13
gallery image

"Камертон 30" тоглолт тун удахгүй

245 | 0 | 2025/04/15, 22:12
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ

78 | 0 | 2025/04/15, 09:55
gallery image

Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

| 3 | 2025/04/14, 14:15
gallery image

Нью-Йорк хотын Хадсон голд нисдэг тэрэг осолдож, зургаан хүн амь үрэгджээ

900 | 0 | 2025/04/11, 15:39
gallery image

Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан томиллоо

1061 | 5 | 2025/04/10, 15:43
gallery image

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томиллоо

| 0 | 2025/04/10, 10:59
gallery image

Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

| 0 | 2025/04/10, 08:57
gallery image

Трамп, Маскийн эсрэг 1000 гаруй жагсаал, цуглаан болж байна

1220 | 0 | 2025/04/08, 18:02
gallery image

ХААН Банк 2025 онд эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ

1820 | 2 | 2025/04/05, 10:02
gallery image

Улсын аварга О.Хангай Дорнодод түрүүлэв

1713 | 0 | 2025/04/04, 19:13
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Татвар, нийгмийн даатгалын хуулийг шинэчлэхгүй бол хаана, хаанаа хүнд байдалд орох эрсдэлтэй

| 1 | 2025/04/02, 12:34
gallery image

Н.Учрал: Х.Баттулгатай холбогддог “Төгрөг нуурын орд”-ын зөвхөн 5 хувь нь иргэн бүрд 25 мянган ам.доллар /87 сая төгрөг/ оногдох хэмжээний орд

| 1 | 2025/03/31, 21:49
gallery image

Түймэрт өртсөн айлуудад туслахаар Дундговийн малчид 24 сая төгрөг цуглууллаа

| 0 | 2025/03/31, 11:16
gallery image

Жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ

| 0 | 2025/03/31, 11:10
gallery image

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

| 0 | 2025/03/31, 11:06
gallery image

Трампт санхүүжилтээ татсан тул ДЭМБ ажлын байр, төсвөө танана

| 0 | 2025/03/31, 11:00
gallery image

"Sukiya" сүлжээ рестораны 1900 салбар өнөөдөр хаагдана

| 0 | 2025/03/31, 10:58
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 10:44
gallery image

"ОХУ-тай тохиролцоонд хүрч чадахгүй бол хоёрдогч тариф тогтооно"

| 0 | 2025/03/31, 10:35
gallery image

ГХЯ: Бангкок дахь Монголын 284 иргэн гэмтэж бэртээгүй, нөхцөл байдал тогтвортой

| 0 | 2025/03/31, 10:19
gallery image

3х3: Азид Австрали дахин ноёрхож, улсууд олимпийн энэ төрөлд анхаарч эхэлжээ

| 0 | 2025/03/31, 10:04
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:42
gallery image

ХӨСҮТ:"Улаанбурханы хавьталд орсон 7220 хүн хяналтад байна"

| 0 | 2025/03/31, 09:41
gallery image

Гурван настай хүүхдийн биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

| 0 | 2025/03/31, 09:40
gallery image

Өнөөдөр 10.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

| 0 | 2025/03/31, 09:35
gallery image

ЦЕГ: Хуурамч гар буу гарган танхайрсан иргэнийг шалгаж байна

| 0 | 2025/03/31, 09:34
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Улаанбаатарт 5 хэм дулаан байна

| 0 | 2025/03/31, 09:26
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

| 0 | 2025/03/29, 13:31
gallery image

Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

| 0 | 2025/03/28, 10:23
gallery image

БНСУ-Д ТҮЙМРИЙН ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

169 | 0 | 2025/03/28, 10:17
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

170 | 0 | 2025/03/28, 10:14
gallery image

Менингоккокт халдвараар өвчилсөн 5 настай хүү нас баржээ

174 | 0 | 2025/03/28, 10:09
gallery image

14 Мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг Улсын Их Хурал өнөөдөр соёрхон баталлаа

816 | 1 | 2025/03/27, 20:04
gallery image

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхон баталлаа

221 | 0 | 2025/03/27, 18:36
gallery image

“Хятадууд чоныг 2 сая төгрөгөөр худалдан авч байснаас хядлага болсон”

175 | 0 | 2025/03/27, 18:01
gallery image

Ким Сэ Руны гэр бүл хэвлэлийн бага хурал хийнэ

181 | 0 | 2025/03/27, 14:36
gallery image

"Ажлаа хийж яваад амиа алдсан эмч нарт дэмжлэг үзүүлдэг болно"

185 | 0 | 2025/03/27, 14:27
gallery image

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАРЬСАН ГҮҮРИЙГ БУУЛГАЖ БАЙНА

174 | 0 | 2025/03/27, 13:42
gallery image

Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна

174 | 0 | 2025/03/27, 12:20
gallery image

БНСУ-д гарч буй түймрүүдийн улмаас 26 хүн амь үрэгдлээ

177 | 0 | 2025/03/27, 12:14
gallery image

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн өдөр элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа

290 | 0 | 2025/03/26, 17:51
gallery image

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 26-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

240 | 0 | 2025/03/26, 17:40
gallery image

Алдарт уяачдын мялаалга наадам болно

178 | 0 | 2025/03/26, 13:48
gallery image

Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг улирал харгалзахгүй явуулна

173 | 0 | 2025/03/26, 10:55
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69192 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41788 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36342 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29524 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23021 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

21999 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

21901 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21214 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20732 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

19838 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19057 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18726 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18132 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18129 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18089 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17507 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

16975 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

16938 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16717 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16444 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16408 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16297 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16175 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15793 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15774 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15515 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15509 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15487 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15422 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15256 | 47 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15155 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15090 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15042 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14753 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14178 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14045 | 60 | 2021/06/30, 20:29
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13743 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13659 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13613 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13609 | 0 | 2023/05/23, 11:08
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13416 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13279 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13215 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

12952 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12834 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12753 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46653 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58714 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36548 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50255 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31220 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30730 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14234 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

12935 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16663 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12601 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12753 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14775 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9730 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11134 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12290 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17717 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5332 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9288 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10725 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11131 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8290 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9126 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8757 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10217 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

7952 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10511 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

6967 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8069 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11006 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7598 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11438 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9170 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

16867 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6098 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6483 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

7938 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6348 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

6945 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10595 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6143 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.